Мюнхений аюулгүй байдлын бага хуралд 35 орчим төр, засгийн тэргүүн оролцдог билээ. Тэгвэл, Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Лхагва гаригийн хэвлэлийн бага хурал дээр хоёрдугаар сарын 18-20-ны хооронд болох Мюнхений аюулгүй байдлын бага хуралд ОХУ оролцохгүй гэж мэдэгдээд байна. Тэрбээр Оросын тал маш олон шалтгааны үүднээс оролцохгүй гэж хэлсэн боловч чухам ямар шалтгаанууд гэдгийг тайлбарлаагүй аж.
Мөн Лхагва гаригийн хэвлэлийн бага хурлаас өмнө Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков тус асуудлаар ярьж байсан удаатай. Песков хэлэхдээ, “Ерөнхийлөгч Владимир Путин Мюнхений бага хуралд цахимаар болон биеэр төлөөлөн очиж, оролцох хүсэлгүй байгаа” гэжээ.
Мюнхений бага хурал хоёрдугаар сарын 18-20 хооронд болох ба нийт 35 орны төрийн тэргүүн, төлөөлөгч оролцоно. АНУ-ыг төлөөлж дэд ерөнхийлөгч Камала Харрис болон Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен нар оролцоно. Герман улсын төлөөлөгчдийг канцлер Олаф Шольц ахлах бол Украины ерөнхийлөгч Владимир Зеленский улсаа төлөөлөн оролцох болно.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ