Монголын говьд уурхай эзэмшдэг "босс бэби" | News.MN

Монголын говьд уурхай эзэмшдэг "босс бэби"

Монголын говьд уурхай эзэмшдэг "босс бэби"

Монголын говьд уурхай эзэмшдэг "босс бэби"

“Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын мэдээллийг хүргэдэг консорциум”-аас гаргасан судалгаагаар томоохон компаниудад хувьцаа эзэмшдэг дэлхий даяар байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийн мэдээллийг ил болгожээ. Люксембургт төвтэй компаниудад томоохон хувьцаа эзэмшдэг нийт 300 орчим хүүхдийн мэдээллийг олж тогтоосны дунд монгол хүүхдийн мэдээлэл байсан нь анхаарал татав. Тодруулбал, Монголын говьд нүүрсний томоохон компанийн хувь эзэмшдэг нэг настай монгол хүүхэд байна гэж уг консорциумаас мэдээлсэн байна.

Монголоос гадна Азербайжан, Мексик, Орос, Итали зэрэг орнуудын хүүхдүүдийн мэдээллийг мөн гаргажээ. Тухайлбал, Азербайжаны элит гэр бүл болох Мамедовынхон баячуудад зориулсан бүх хөнгөлөлтийг эдэлдэг бөгөөд насанд хүрээгүй гурван хүүхэд нь Люксембургт бүртгэлтэй “Canley Finance SA” компанийн эзэд гэв. Энэ компанийн хувьцаа эзэмшигчид нь хэн болох тухай мэдээлэл олон жилийн турш нууцлагдмал байжээ.

Мөн Мексикийн “Зета” хийн конгломератыг үүсгэн байгуулагч Мигель Сарагоса Фуэнтесийн өсвөр насны охин нь Багамын арал дахь “Texas Gas&Oil” компанийг аавтайгаа хамтран эзэмшдэг ажээ. Мэдээж гэр бүлийн бизнес гэдэг утгаараа хүүхэддээ хувьцаа хөрөнгө өвлүүлж болох ч тухайн компанийг үүсгэн байгуулах үед төрөө ч үгүй байсан хүүхдүүд бас бий юм.

Хэдийгээр Люксембургт хүүхдүүд компани эзэмших нь хууль бус биш ч “Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын мэдээллийг хүргэдэг консорциум”-ын мэдээлснээр энэ дунд эцэг эх нь олигархи, гэмт хэрэгтэн, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй ойр дотно холбоотой насанд хүрээгүй хүүхдүүд багтсан гэв. Тэдний дөрөвний нэг нь эзэмшдэг компаниасаа ч залуухан байжээ.

Ил тод байдлын төлөө тэмцэгч Роман Борисович хэлэхдээ “Нэг настай хүүхэд шийдвэр гаргаж, компани удирдаж чадахгүй. Энэ бол жинхэнэ эзэмшигчдийг нуусан хаалт гэдэг нь ойлгомжтой” гэжээ.

Эх сурвалж: OCCRP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
8
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-10 209.89.142.86

nice

Avatar

Зочин 2022-02-10 174.242.79.39

Haa balance Mexico in tuhai bcheed hayan dahi Mongoloo bichdeggui geneee

Avatar

Зочин 2022-02-10 213.87.148.223

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-10 150.129.143.10

baby boss

Avatar

Зочин 2022-02-10 66.181.161.32

Өмнөговийн засаг асан Бадраагийн хүүхэд гэж яригдаж байна.

Avatar

Оноч 2022-02-10 119.40.98.106

Үнэн үү…ёстой санаатай гар бна даа…хэнд ч итгэж чадахгүй тул найдвартай нь дээр гээд хүүхдийнхээ нэр дээр болгосон бх нь…айхтар муу н**ш юм…яасан айхтар юм гээд чирээд гаргаад ирээч муу хогийг…

Avatar

Зочин 2022-02-10 139.5.216.166

Арай арай

Avatar

Иргэн 2022-02-10 64.119.17.150

Ёстой шунал ихдээд нялх хүүхдээ гараад юу болохийг ч мэдэхгүй бзарлаж байхшивдээ Луйварчид хир хол явав гэж — юу тарьсан хариу нь үр хүүхэд чинь ирдэг шүү луйварчидаа – өөрсдөө галта тамд насаараа үхсэн ч хамт !!!!!

Avatar

Зочин 2022-02-10 202.126.88.231

Henii huuhed ve?

Avatar

Зочин 2022-02-10 202.55.188.43

Нэг хулгайч л хүүхдээрээ халхавч хийж байгаа нь тэр…шууд хурааж авах ёстой….

Avatar

Зочин 2022-02-10 103.57.95.201

Уурхай ашиглаж байгаа нөхдүүдээс 34 хувиыг төр үнэгүй аваач ээ. Гадны компани Өөрсдийн хөрөнгөар хайгужлаа хийчихээд 34 хувийг төрд үнэгүй өглөө. Төрийн мөнгөө хайгуул хийсэн ордыг ганцхан хүэ эзэмшиж хагартлаа баяжиж бна ш тээ. Ийм уурхайнуудын 34 хувийг төрд 36 хувийг ард иргэдэд хувьцаа хэлбэрээр өгөөч эээ. Ж- нь Мак – ийн цагаан суваргын орд, Говь Алтайн цээл суман дахь Базарын төмрийн орд, Дарханы төмрийн орд г.м Өөр маш олон ордууд бгаа шүү.

Avatar

Зочин 2022-02-10 203.91.115.52

Бэйби гэх гэсэн байлгүй дээ. Мундаг байна. Гадны хөрөнгө оруулалт мандтугай.

Avatar

Зочин 2022-02-10 202.21.107.124

Хөөрхий хүүхэд. Азгүй золиос.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж