Д.Ганбатыг АН-ын дүрмийг өөрчлөх эрхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Д.Ганбатыг АН-ын дүрмийг өөрчлөх эрхгүй гэв

Д.Ганбатыг АН-ын дүрмийг өөрчлөх эрхгүй гэв

Д.Ганбатыг АН-ын дүрмийг өөрчлөх эрх хэмжээгүй гэж үзжээ. Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2022.02.09/ өдөр болж, хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Ардчилсан намын тэргүүн дэд дарга Д.Ганбатаас 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын дээд шүүхэд “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг ирүүлсэн байна.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн 9.1.1-д намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг намын Их хурал шийдвэрлэхээр заасан байх тул Үндэсний бодлогын хороонд намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй гэж үзэн ирүүлсэн хүсэлтийн дагуу Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ.

Сүүлийн үед УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын суудал “ганхах” болсон. Оны өмнөхөн АН-ын бүлэг хоёр тусдаа мэдээлэл хийж байсан юм. Ингэхдээ О.Цогтгэрэлийн талаас Д.Ганбатыг АН-ын даргаас чөлөөлж өгөхийг шаардсан. Тухайлбал, “Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд Д.Ганбатыг бүлгийн даргаас олонхын саналаар сольж, өөрчлөөд УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн.  Энэ асуудлаар УИХ-ын даргад хүсэлт шаардлага тавьсан. Иймээс УИХ-ын даргад АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн хангаж ажиллах бололцоог хангахыг тулд дахин шаардлага хүргүүлнэ. Д.Ганбат даргын ганцаар зарласан хуралд гишүүд оролцохгүй байгаа” гэж байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж