825,746 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

825,746 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 398,046,463 төгрөгийн үнийн дүн бүхий 825,746 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол  5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель" ХК (MDZ +15.00%), "Ган хэрлэн" ХК (HZB +14.93%) болон Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +13.10%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Айтүүлс" ХК (ITLS -5.72%), "Махимпекс" ХК (MMX -3.49%) болон "Монос хүнс" ХК (MFC -3.46%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 34,966 ширхэг нэгж эрхийг 8,664,520 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.95 хувиар өсч 40,860.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,772,503,795,921 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж