НЭМЭЛТ:
Камила Валиевагийн дасгалжуулагч Этери Тутберидзе яригдаад буй допингийн асуудал дээр анх удаагаа ам нээжээ. Тэрбээр “Би хов жив хөөдөггүй” гэв.
"КАМИЛА ВАЛИЕВА ОЛИМПОО ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ"
НЭМЭЛТ:
Допингийн шинжилгээнд бүдэрсэн эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй байгаа Камила Валиева Бээжингийн олимпийг үргэлжлүүлнэ гэдгийг Оросын уран гулгалтын холбооны хэвлэлийн атташе Ольга Ермолина мэдэгдэв.
Тэрбээр "ТАСС" агентлагт өгсөн тодруулгадаа “Камилагийн олимпод оролцох эрхийг нь хасаагүй. Бид олон улсын олимпийн хорооноос албан ёсны тайлбар, мэдэгдэл хүлээж байна. Багийн тэмцээний алтан медалийг хэзээ гардуулах товыг тодорхой болгох хэрэгтэй” гэжээ.
Эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр хоёрдугаар сарын 15-нд, чөлөөт үзүүлбэр хоёрдугаар сарын 17-ны өдөр болно.
КАМИЛА ВАЛИЕВА ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД БҮДЭРСЭН ҮҮ?
Бээжин-2022 өвлийн олимпийн уран гулгалтын багийн төрөлд Оросын баг алтан медаль хүртсэн билээ. Гэвч тэдний медалийг одоог хүртэл гардуулаагүй байгаа аж. Учрыг тодруулбал, ISU буюу Олон улсын тэшүүрийн холбооны зүгээс энэхүү саатал нь хууль эрх зүйн асуудлаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ олимпоор үзэгчдийг байлдан дагуулж буй 15 настай Орос охин Камила Валиева олимпийн өмнө допингийн шинжилгээнд хамрагдсан болохыг мэдэгджээ.
Оросын баг алтан медаль хүртэхэд Валиевагийн үүрэг оролцоо их байсан бөгөөд тэрбээр эмэгтэй ганцаарчилсан төрөлд дөрвөлсөн үсрэлт гүйцэтгэж, энэ техникийг олимпийн мөсөн талбайд амилуулсан анхны эмэгтэй тамирчин болсон.
Оросын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Камила Валиева допингийн шинжилгээнд бүдэрсэн гэнэ. Түүнээс триметазидин хэмээх зүрхний үйл ажиллагааг дэмждэг хориотой бодис илэрчээ. Энэхүү эмийг хоолойн гүйлсэн булчирхайн үрэвсэлд мөн хэрэглэдэг аж. Оросын олимпийн хороо болон олон улсын олимпийн хороо одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд ОХУ-ын уран гулгалтын холбооны хэвлэлийн төлөөлөгч Ольга Ермолина ТАСС агентлагт өчигдөр/2022.02.09/ өгсөн тайлбартаа “Бид албан ёсны мэдээлэл хүлээж байна. Маргааш гэхэд ирчих байх” гэв.
ITA буюу Олон улсын шинжилгээний агентлаг одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Камила Валиева аврах ганц шалтгаан нь тэр 16 нас хүрээгүй. Тэгэхээр дүрмийнхээ дагуу түүнийг допингийн эсрэг зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй. Уран гулгалтын хосын төрлөөр олимпийн аварга болж байсан Оросын Татьяна Волосожар өөрийн цахим хуудаснаа “#Iwillneverbelieve” буюу “Би хэзээ ч итгэхгүй” давалгааг үүсгээд байна. Орос улс төрийн дэмжлэгтэйгээр тамирчдаа допингоор хангадаг, тэдний хариуг нуудаг, өөрчилдөг хэмээн буруутгагдаж, тамирчид нь улсынхаа туг далбаа, төрийн дууллыг ашиглах эрхгүй болсон билээ. Камила Валиева энэ удаагийн олимпийн гол фаворитуудын нэгт зүй ёсоор тооцогдож байгаа. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээн хоёрдугаар сарын 15-ны өдөр эхэлнэ. Тэр болтол дээрх хэрэг шийдэгдэх биз ээ.
Оюу 2022-02-10 66.181.161.29
Оросын тамирчдыг санаатайгаар хорлосон байж мэднэ. Оросын тамирчиддаа амжилт хүсье.
Borjgin 2022-02-10 66.181.161.25
Hurshuu muulaad haya muutai l yum daa.oirhon ursuldugch baihgui bhad yum heregleh teneg delhiid baihgui. Harin 15 nastai tataar ohiniig muuhai haragduulah sonirhol hend baiv…
Зочин 2022-02-10 213.87.148.223
!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-02-10 173.66.29.127
Oros doping hereglesend gaihaad baih zuilgui .
Ulsaaraa zohion baiguulalttai uzdeg garuud shuu dee
Harin orosiin fanuud Eteri Tutberidze-g buruutgaj baihad manai ORKuud USA, hyatad ruu chichleestei 😜
Зочин 2022-02-10 202.9.47.61
Чи ацаа мэдэхэв дээ
Зочин 2022-02-10 202.126.94.99
Оросууд тийм арчаагуй юмаар хеецелдехгуй. Ечуухэн этгээд спорт хуртэл гутаах юм!!!
Зочин 2022-02-10 150.129.142.10
Олон улсын мэдээллийн хэрэгслэлээр худлаа цуу байсан нь илчлэгдэж албан ёсоор Валиевагаас уучлалт гуйсан талаар гараад эхэлжээ. Цаашид тоглолтоо саадгүй үргэлжлүүл гэсэн байна. Атаа хорсол оо гэж!
зочин 2022-02-10 66.181.160.1
Коммунист ЗХУ гэж байхад ч Оросууд ингэж их нүд үзүүрлэгдэж байгаагүй дэ ….Путин өөрийгөө ч , улс орноо ч , бүх ертөнцийн шившиг болгочихлоо шүү ..
ха ха ха 2022-02-10 64.119.23.82
Путинг шүүжилдэг үхэр ээ ?? Хэн юм бэ чи ?? Элэг юмаа нээрээ манай өмбүүнүүд
Зочин 2022-02-10 66.181.179.127
Зөв шүүмжилэсэн байна
Зочин 2022-02-10 59.153.115.161
Путин бусдад нүд үзүүрлэгдээд байгаа юм биш Энэ бол зориуд гуйвуулсан мэдээ..Харин дэлхийг ноёрхох,бусад орныг өөрин гар дор нухчих, АНУ барууны хөрөнгөтнүүдийн зорилго сүйрч, ОХУ, БНХАУ тэргүүтэй бусад орон өсөн дэвшиж, тусгаар тогтнолын төлөө тэмцэл хүчээ авч байгаад л учир нь байгаа юм.Үүнд бухимдаж юуны өмнө энэ 2 орон рүү дайсагнаж, бүх хүч бололцоогоо чиглүүлж байгаа нь хэнд ч илт.Монголын баруунд худалдагдсан этгээдүүдийг ч үүнд дайчлан,хэвлэлээр Орос Хятад хоёр орныг байнга хараалгадаг.
Мөнх 2022-02-10 66.181.183.97
Валиева бол жинхэнэ од, алтан гадас. Алтан гадас одгүй бол бид хойд зүгийг хэрхэн тодорхойлох билээ?
Зочин 2022-02-10 150.129.142.10
Атаархал өөр юу ч биш.15 тай хүүхэд допинг хэрэглэнэ гэж юу байхав. Зурхний эм ууж болохгүй гэсэн дүрэм журам байхгүй. Үнэхээр гайхалтай сайхан гулгалт үзүүлж энэ Ковид гээч хар хятадын бузар өвчний харанхуй 2-3жилд тохиосон сэтгэл сэргээсэн ганц үйл явдал гэж дэлхий даяараа хүмуүүс баярлаж байна.
Зочин 2022-02-10 64.119.23.82
Тийм шүү. Камилаг Хүн төрөлхтөн хайрлаж биширч байна.
хүннү 2022-02-10 202.179.27.136
Ёстой буруутгах юмаа олж ядаж. 15-хан настай энэ бяцхан охиноос допинг хайгаад байгаа юм уу? Энэ олон эмэнд их учир байна. Өнөө цагт эм уухгүй хүн гэж үгүй бүгдээс нь допинг илрэнэ.
Зочин 2022-02-10 64.119.20.127
ХЭРЭГЭЭ ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ ЮМНУУДЫГ ЯАХ ГЭЖ ОЛИМПД ОРУУЛЖ БАЙДАГ ЮМ
Зочин 2022-02-10 202.21.107.124
Ур чадварт допинг нөлөөлөхгүй. Атаархал багийн амжилт ахиулсанд л хорсож байгаа биз. Сайхан уран гулгалт үзсэндээ баяртай байна.
зочин 2022-02-10 66.181.160.7
фаворит гэдэг үгийг дүйцүүлчих монгол үг алга уу. Монгол хүн л юм бол эх хэлээ хайрлаж хамгаалах хэрэгтэй.. Тэр дундаа сэтгүүлчид
Зочин 2022-02-10 103.111.68.3
Орос тамирчид манай Моngolia гэсэн бичиг барьсан яваа нь сайхан санагдлаа.
Зочин 2022-02-10 103.111.68.3
Шинжилгээ өгнө гэж мэддэг хирнээ допинг хэрэглэнэ гэж байхгүй. Азгүй юмаа. Допинг биш л байгаасай.
Зочин 2022-02-10 150.129.142.10
Zurhnii em gej bichsen baina
Зочин 2022-02-10 66.181.161.112
Барууныхан АНУ-ын улс төрийн золиос болох нь дээр. Олимпод спортоос улс төрийг хол байлгах хэрэгтэй
ЗОЧИН 2022-02-10 202.9.46.38
барууныхан шинжилгээний хариуг нь солсон юм биш үү???
Зочин 2022-02-10 202.126.89.138
Бүх л муу муухай оросоо гарна даа
Цагаан тугаа өргөөд явж бх даа таарсан улс
Заагч 2022-02-10 202.9.46.34
Хог хятад вирусууд хол очиж хуцаарай дандаа шээс алдах юм хятад ялгадасууд вирустэйгээ далд орцгоо олон улсын допингийн холбоо америкийн бегс долоогчид Валиеваг америк хог шаарнууд гvйцэхгvйгээ мэдээд хорлох ээлжит ядмаг аргаа хэрэглэсээр даанч харамсалтай.Валиева номер 1 тасархай тамирчин америк шээснvvд хэзээ ч тvрvvлэхгvй.
Зочин 2022-02-10 202.9.47.61
Хятад ч биш л лээ. Барууны тархиа угаалгасан мал л бна
Зочин 2022-02-10 64.119.18.131
Оросоо гэж …хаагдаж байхдаа таарсан. Одоо дайн хийнэ гээд гүйгээд байдаг
Зочин 2022-02-10 202.9.47.61
Яавал чам шиг малыг олох бол. Үнэхээр гайхалтай илжиг юм
Zochin 2022-02-10 66.181.176.186
Doping heregleh yamar ch shaardlagagui.Tasarchihsan tamirchin
Сайнаа 2022-02-10 185.166.241.53
Орост үнэн юм байна уу? Дандаа л хуурч худлаа ярьж байх юм. Бүх дэлхий залхаж байна шүү.
Зочин 2022-02-10 150.129.142.10
Cham shig malnuud delhii gej b** bich, ichmeer en
Zochin 2022-02-10 66.181.161.123
Хавчлага. Валиеваг гүйцэхгүй гэдгээ дэлхий харлаа. Гайхалтай авъяас чадвар.
Камилаг уран гулгахыг хармаар байна 2022-02-10 64.119.23.82
Зүгээр л хармаар байна. Олимп бол 2-р асуудал. Камилаг уран гулгахыг харах 1-р асуудал. Ийм авьяастан ховор !
Зочин 2022-02-10 66.181.183.85
Yor n 16 hureegui huuhdiig olimpod oroltsohiig horigloh herehtri. Yaj ch bodson 16tai huuhef 20 garchihsan zaluuchuudaas hamaagui hu gun shingen baigaa
Зочин 2022-02-10 64.119.31.53
Сэргээш гээч бас фаворитууд гэж юугаа солиороод байгаа сэтгүүлч вэ? Сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэн Монгол хэлийг бузарлаж байна даа.
Зочин 2022-02-10 203.23.49.115
харин тэх санал нэг байна бас атташе гэж юугаа хэлээд байна аа орчуулж болохгүй үг үүв хэвлэлийн бие төлөөлөгч гэдэг үг баймаар юм
Монгол 2022-02-10 202.179.15.114
Барилгын яамны төрийн нарийн бичгийн даргыг яаралтай энэ салбараас холдуулж, тендерийн асуудлыг зөв гольдролд нь оруулаач ээ???? Салбар сүйд боллоо??
Зочин 2022-02-10 202.21.97.38
uneheer uneheer haramsaltai
зочин 2022-02-10 59.153.115.46
оросын хөнгөн атлетик тэр чигтээ доптнгийн намагт живж олон улсын тэмцээнд орох боломжгүй байгаа. хүйтэн дайны үеийн нэр төр, өрсөлдөөнт байдлаа хадгалах гэж төрөөс нь дэмждэг явдал байдаг. 16 хүрээгүй бол допингийн эсрэг зөрчилд буруутгах боломжгүй гэдгийг сайн тооцож бодлоготой хийсэн алхам байхоо. ер манай хойт хөрш маань маш явдалтай шүү дээ