Ш.Сайхансамбуугийн шинэ нам байгуулах хүсэл бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Ш.Сайхансамбуугийн шинэ нам байгуулах хүсэл бүтэлгүйтэв

Ш.Сайхансамбуугийн шинэ нам байгуулах хүсэл бүтэлгүйтэв

Нарантуул захын босс, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн шинэ нам болох Ардын чуулган намыг  Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзжээ. Учир нь  Ардын чуулган намаас 807 гишүүнтэй гэх жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээллийг шалгахад 315 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй байжээ. Мөн улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын гишүүд нь өөр намын гишүүнчлэлгүй байх шаардлага хангасан эсэх, 65 хүнээс  “Ардын чуулган намын гишүүнчлэлтэй” эсэх талаар тодруулахад тус намын гишүүн биш, бүртгэлд гарын үсэг зураагүй гэж 15 хүн, өөр намын МАН, АН, МАХН гишүүн гэж таван хүн тус,  тус мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, нийт 807 гишүүнтэй гэх жагсаалтаас дээрх байдлаар зөрчилтэй 25 хүнийг хасч  тооцвол Улс төрийн намын тухай хуульд  заасан тоонд хүрээгүй учраас УДШ бүртгэхээс ийнхүү татгалзжээ. 

Нарантуулын босс Ш.Сайхансамбуу нь 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.  Мөн тэрбээр анх МАН-ын гишүүн байгаад намаасаа салан тусгаарлаж, Үнэн ба зөв намыг үүсгэн байгуулж байв. Гэвч Үнэн ба зөв намаа "тэмцэгч" А.Отгонбаатарт өгчихсөн, нэг хэсэг улс төрөөс хөндийрсөн. Тэгвэл Ш.Сайхансамбуу улс төрд эргэн ирэхээр шийдсэн ч  дахиад  нам байгуулах хүсэл нь ийнхүү талаар болов. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж