Амь үрэгдэгсдийн тоо 59 болжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Амь үрэгдэгсдийн тоо 59 болжээ


Багдадын төвийн цэргийн баазын дэргэд 17-ны өглөө амиа золиослогчийн  үйлдсэн дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо өсөн 59 хүн болов. Энэ аллагаар 100 гаруй хүн шархадсан байлаа.

Аллагыг Бааб аль-Мутасем дүүрэгт өмнө нь Батлан хамгаалах яам байсан одоо Иракийн армийн 11 дүгээр дивиз байрлаж байгаа байрны өмнө хийсэн байв. Байрны өмнө армид элсэх хүсэлтэй олон хүн цугларсан байжээ. Аллагын хариуцлагыг ямар нэгэн байгууллага ба бүлэг аваагүй байна.

Өнгөрсөн долдугаар сард террористуудын гарт 220 гаруй хүн амиа алдсан байна. Тодорхой болсноор АНУ-ын ерөнхийлөгч Барак Хусейн Обама наймдугаар сарын сүүлчээр Ирак дахь Америкийн цэргийн тоог эрс бууруулан аюулгүй байдалд нь тавих хяналтаа Иракийн хүчнийхэнд шилжүүлэх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж