Ирээдүйгээ хайрлаж, хамгаалцгаая | News.MN

Ирээдүйгээ хайрлаж, хамгаалцгаая

Ирээдүйгээ хайрлаж, хамгаалцгаая

“CHECK ID SHOW ID”

“Архи арван насыг, тамхи таван насыг авна” гэсэн үг бий. УИХ-аар 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн баталснаар олон талын дэвшилт гарсан. Наанадаж, уушийн газруудад тамхи татах, сургууль цэцэрлэгийн ойролцоо тамхи худалдаалахыг хориглосон нь хуулийг “амилуулж”, иргэдэд сайшаагдсан юм.

Харин дээрх хуульд ягштал дагаж мөрдөх учиртай нэг заалт бий. Тодруулбал, Тамхины хяналтын тухай хуулийн 6.8.1 дэх заалтад худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтыг үзүүлэхийг шаардах гэж туссан. Хуулиараа 21 нас хүрээгүй иргэнд тамхи борлуулах хориотой. Харин тамхи борлуулагчид үүнийг дагаж мөрдөж байгаа юу. Бид ирээдүйгээ хорт зуршил, хэрэглээнээс ангид байлгахад хэрхэн хяналт тавьж, хамтарч ажиллаж, хууль хэрэгжүүлж байгааг бодох учиртай. Тамхи борлуулагчид насанд хүрээгүй хүүхдэд тамхи борлуулсаар, тэр ч байтугай бага насны хүүхдүүд гар дээрээс ширхгийн тамхи худалдаалах байдал ангижраагүй байна.

Өнөөдөр 21 нас хүрээгүй өсвөр насны хүүхдүүдийн 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн. Харин 14 хувь нь утаат тамхи хэрэглэсэн гэх судалгаа байна. Өсвөр насныхны 16 хувь нь архи, тамхины хор хөнөөлийн талаар өнгөц мэдээлэлтэй байна.

Тэгвэл “Relx” брэнд согтууруулах ундаа, тамхи, vape буюу утаагүй тамхи борлуулахдаа иргэний үнэмлэхийг заавал шалгаж үйлчлэх “CHECK ID SHOW ID” санаачилга, уриалга гаргаж,  нэгдэж байгаагаа мэдэгдлээ.

Дэлгүүрээс согтууруулах ундаа, тамхи худалдан авч буй насанд хүрээгүй иргэдийн 55.7 хувь нь гэр бүлийнхээ хүсэлтээр худалдан авалт хийдэг байна. Тодруулбал, эцэг эх нь хүүхдээ дэлгүүр рүү тамхи, согтууруулах ундаанд явуулдаг.

Мөн тэдний нэрийг барьж, насанд хүрээгүй иргэд согтууруулах ундаа, тамхийг хяналтгүй хэрэглэж, хорт зуршилд автан амьдралын замаа харлуулах, хэрэг зөрчилд холбогдох зэрэг сөрөг үр дагаврууд гарсаар байна. Насанд хүрээгүй иргэдийн аливаа зүйлд татагдах, сонирхох мэдрэмж асар өндөр байдаг ба үүнд үлгэр дуурайлал авдаг гэр бүлийн гишүүд, найзууд, олны танил хүмүүс гэх мэт олон хүн нөлөөтэй байдаг. Хорт зуршилгүй ирээдүйг бүтээхийн төлөө хүн бүрийн оролцоо чухал байна. 21 нас хүртэл ямар нэгэн хорт зуршлыг хэрэглэж үзээгүй хүн насан туршдаа татгалзах магадлал 90 орчим хувь байдаг гэжээ. Хуулиараа насанд хүрсэн иргэнд архи, тамхи худалдаалахыг хориглочхоод байхад бид ирээдүйгээ хордуулж, эрүүл мэндээр нь хохироосоор байх уу. Хууль батлагдсан бол хэрэгждэг, хяналт тавьдаг байх ёстой.

Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа, тамхи борлуулахдаа иргэний үнэмлэхийг нь заавал шалгаж, насанд хүрсэн иргэдэд үйлчлэн, ирээдүйгээ хайрлаж, хамгаалцгаая.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-09 202.131.241.86

Энэ харин зөв арга хэмжээ байна шүү. Санаачлагыг дэмжих хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-02-09 213.87.89.25

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж