Рябков: АНУ Оросыг "шантаажлах"-ыг оролдож байна

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

Рябков: АНУ Оросыг "шантаажлах"-ыг оролдож байна

Рябков: АНУ Оросыг "шантаажлах"-ыг оролдож байна

ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Сергей Рябков “АНУ Украинд зэвсэг нийлүүлэх замаар ОХУ-д улс төр, цэрэг-техникийн дарамт шахалт үзүүлэхийг оролдож байна” гэж мэдэгдэв.

Дипломатч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл болон АНУ Киевт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD систем нийлүүлж болзошгүй байгааг "хамгийн цэвэрхэнээр өдөөн хатгасан үйлдэл" гэж нэрлэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд "Украинд THAAD систем нийлүүлснээр хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх боломжийг бууруулна" гэж онцолсон байна.

Тэрбээр сэтгүүлчидтэй уулзахдаа “Украины бүс нутагт болж буй бүх зүйл бидэнд улс төрийн болон цэрэг-техникийн нэмэлт дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого юм. Тэд шантааж хийж, дарамталж байна" гэж хэлжээ.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан өнгөрсөн Ням гаригт “ABC news” телевизэд ярилцлага өгөхдөө “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд халдлага үйлдэхийг тушаах магадлал маш тодорхой байна" гэж хэлжээ. Мөн тэрбээр АНУ Украинтай хиллэдэг ОХУ-ын хилийн дагуу цэргийнхээ тоог нэмэгдүүлж байгаатай холбоотой үүссэн хурцадмал байдлыг дипломат аргаар шийдвэрлэхийг эрэлхийлж буйг онцолсон байна.

Жэйк Салливан “ОХУ Бээжингийн өвлийн олимп дуусахаас өмнө гэнэт цэргийн ажиллагаа явуулах магадлалтай тул бид бэлтгэлтэй байх ёстой. Олимп дууссаны дараа ч бид бэлэн байдалд байх ёстой" гэж ярьжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд олимпийн нээлтийн ёслолоос хэдхэн цагийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. Энэ үеэр тэрбээр Украины нөхцөл байдлын талаарх ОХУ-ын байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ "Хэрэв БНХАУ Украин руу чиглэсэн ОХУ-ын түрэмгийллийг дэмжсэн бол Европ болон дэлхийн бусад орны хувьд тодорхой хэмжээнд нэр хүндээ алдана” гэжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, ABC NEWS, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж