Сонгинохайрхан, Багахангай дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан, Багахангай дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдөв

Сонгинохайрхан, Багахангай дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдөв

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж дууслаа. Өнөөдрийн зөвлөгөөнд Сонгинохайрхан, Багахангай дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгч 100 эмэгтэй оролцож, санал солилцов.

Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сургалтын төвд бүртгэлтэй 3017 аж ахуй нэгж, иргэн байна. Харин дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 67 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Мөн бүртгэлтэй аж ахуй нэгж, иргэдийн 34 хувь нь оёдлын салбарынх бөгөөд тэд кластер болон ажиллаж эхэлсэн аж.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар “Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн эмэгтэй ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөөнийг есөн дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Энэ төрөлд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй 400 гаруй хүний саналыг сонслоо.

Тэд асуудал бэрхшээл дурдахаас илүү хоршоолол болон хамтран ажиллаж массын үйлдвэрлэлд шилжих, материал түүхий эдийг өөрсдөө хийх саналыг гаргаж байна. ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдээс гарсан саналыг хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл нэгтгэн, ирэх 3 дугаар сард зохион байгуулах  “Эмэгтэйчүүдийн оролцоо нийслэлийн хөгжилд-2022” чуулга уулзалтаар хэлэлцэн, шийдвэрийн төсөл боловсруулна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж