Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлжээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлжээ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй иргэдийн материалыг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэлх хугацаанд хүлээн авахаар Улсын дээд шүүхийн цахим хуудсаар мэдээлсэн.

Гэвч Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолоор нэр бүхий иргэний мэдээлэлд үндэслэн, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, улмаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай Улсын дээд шүүхэд мэдэгдсэн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  25.8.7-д заасны дагуу явагдаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж