Израилийн цэргийн алуурчныг устгав

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Израилийн цэргийн алуурчныг устгав

Элираз Перец. Архивын гэрэл зураг

Израилийн армийн хэвлэлийн алба даваа гаригийн орой Газын зурвасын хил дээр алагдсан алан хядагч нь “Исламын жихад” бүлгийн идэвхтэн Басам Бархам аль-Даана гэж мэдэгдэв.

" Эль-Кудсийн бригад " гэдгийн бүтэцэд орж байсан  Даана нь энэ жилийн гуравдугаар сарын 26-ны өдөр хил дээр гарсан аллагыг зохион байгуулагч нарын нэг бөгөөд тэр үеэр 32 настай настай хошууч Элираз Перец, 21 настай бага дарга Илан Святковский нар алагдсан юм.

Израилийн цэргийнхэн устгасан алан хядагч нарын тавьсан бөмбөгийг аюулгүй болгохоор Газын зурваст орох үеэр байлдаан болж тэр хоёр амиа алдсан байлаа. Тэдний хамт лалын нэг дайчин алагдсан байжээ.

Даана гуравдугаар сарын хэргээ давтахыг оролдсон бололтой. Тэрээр Израилийн цэргийнхнийг Газад нэвтрүүлээд тэднийг палестины мэргэн буучдын ололт оруулах гэж байсан гэж цэргийнхэн үзэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж