"Хүсэлт гаргасан оюутан бүр өөр сургуулийн хичээлд хамрагдахгүй" | News.MN

"Хүсэлт гаргасан оюутан бүр өөр сургуулийн хичээлд хамрагдахгүй"

"Хүсэлт гаргасан оюутан бүр өөр сургуулийн хичээлд хамрагдахгүй"

"Хүсэлт гаргасан оюутан бүр өөр сургуулийн хичээлд хамрагдахгүй"

Төрийн өмчийн зургаан их сургуульд оюутан харьяалал харгалзахгүй суралцах боломжтой болсон. Тэгвэл хүсэлт гаргасан оюутан бүр өөр сургуулийн хичээлд хамрагдах боломжтой эсэх болон кредитийн төлбөр тухайн сургуулийн үнэлгээгээр тооцогдох эсэх талаар МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУИС-ийн хөтөлбөрийн албанаас тодрууллаа.


МУИС: ДҮҮРГЭЛТ ИХТЭЙ ЗАРИМ ХИЧЭЭЛД БУСАД СУРГУУЛИЙН ОЮУТНЫГ ХАМРУУЛАХГҮЙ

Монгол Улсын их сургуулийн хөтөлбөрийн албатай холбогдоход дараах мэдээллийг өглөө. Төрийн өмчийн зургаан их сургуулийг хөтөлбөрийн давхцалгүй болгох гэрээг өнгөрсөн хавар Боловсрол, шинжлэх ухааны яам байгуулсан. Үүний дагуу хүсэлт авах системийг ажиллуулж байгаа. Тус линк дээр дарахаар илгээгч болон хүсэлт хүлээн авагчийн сонголтууд гарч ирнэ. Энэ хоёр сургууль тус системд оюутныг суралцуулах эсэхийг зөвшөөрсөн талаар тэмдэглэгээ хийнэ гэсэн үг. Зөвшөөрсөн оюутнуудтай холбогдож, бүртгэгч талын сургууль вэб нээж өгч, хичээлийг сонгуулна.

Нэр заасан зургаан сургуулийн оюутнууд нэгдсэн цахим системээр бүртгэлээ хийлгэж баталгаажсан тохиолдолд л тухайн сургуульд хичээл сонгон үзэх боломжтой. Түүнээс аль нэг сонгосон хичээл нь оюутан нэмж авах боломжгүй бол тухайн хүсэлтийг цуцална.

Эхний ээлжид өөрийн суралцаж буй сургуульдаа хандах шаардлагагүй. Сургалтын алба нь зөвшөөрсөн оюутнуудад мэдэгдэж, кредитийг тооцно гэж ойлгож болно. Төлбөрийн тухайд МУИС, ШУТИС, МУБИС аль ч сургууль байсан өөрийн суралцаж байгаа сургуулийн кредитийн үнэлгээгээр сонгосон хичээлээ үзнэ. Хүсэлт гаргаж байгаа оюутан бүрийг сонгосон хичээлд нь суралцуулах бодлого баримталж байгаа ч нэгэнт хичээл нь анги дүүргэлттэй байвал суралцуулах боломжгүй. Тиймээс зарим хичээл дээр татгалзах тохиолдол гарна. Энэ тал дээр бас зарим зохицуулалтыг нэмэлтээр тусгаж байх. Ингэж сургууль солилцон хичээл судлахын давуу тал их бий. Учир нь зөвхөн ерөнхий эрдмийн хичээлээс гадна суралцагч оюутан өөрийн дуртай чиглэлээр давхар мэдлэг авах боломжтой. Зөвхөн нэг чиглэлээр дагнан суралцах нь олон улсад хоцрогдсон хэлбэрт тооцогдож байгаа. Тиймээс оюутан ажлын байр дээр гарахад шаардагдах төрөл бүрийн мэдлэгийг олгоход энэ хөтөлбөр тустай. Математикийн ангид суралцаж байгаа оюутан бизнесийн талын мэдлэгийг олж авна. Манай сургуулийн биологийн тэнхимд суралцаж байгаа ч оюутан ХААИС-д суралцаж болно. Цаашид энэ хөтөлбөрийн хүрээг улам тэлэх байх гэж харж байгаа гэсэн юм.

ШУТИС: ОЮУТНУУД ЭХЛЭЭД СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЛБАНД БУС ЦАХИМ СИСТЕМД ХАНДАНА

Төрийн өмчид их сургуульд суралцаж буй оюутнууд аль сургуульд суралцахаас үл хамааран өөрийн мэдлэг, чадварын хүрээг тэлэх зорилгоор сонирхсон хичээлээ сонгож, кредитээ нэмэх боломжтой болж байна. Энэ хөтөлбөрийн талаар оюутнууд сонирхож, мэдээлэл авч байна. Гэхдээ манай сургуулийн хэчнээн оюутан саналаа өгсөн. Хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл хараахан нэгтгэгдэж гараагүй. 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС, АШУҮИС, МУИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн. Харин энэ удаагийн шийдвэрийн дагуу удахгүй эхлэх хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломж нээлттэй болно.

Оюутнууд хүсэлтээ гаргаж, өөр сургуульд сонгон судлахыг хүсч байгаа хичээл нь байгаа л бол суралцах боломж хүн бүрд нээлттэй. Мэдээж ангийн дүүргэлт, хичээл орох багшийн цаг дүүрсэн бол өөр хичээл судлах эсвэл цуцлах сонголттой.

МУБИС: ОДООГООР ТИЙМ Ч ОЛОН ОЮУТАН БҮРТГҮҮЛЭЭГҮЙ

Хичээл солилцооны нэгдсэн цахим систем ажиллаж байгаа. Төрийн өмчийн зургаан их сургуулийн суралцагч бусад их сургуулиас судлах хичээлийн санал гаргах, илгээгч болон хүлээн авагч их сургуулиудын зөвшөөрлийг энд бүртгэнэ гэсэн үг. Хичээл солилцоотой холбоотой журам, тайлбар, зарлал, мэдээллийг түгээх цахим системээс харах боломжтой. Одоогоор тийм ч олон оюутан хүсэлт гаргаагүй байгаа ч оюутнууд мэдээлэл авахаар холбогдож байна. Хугацааны хувьд маргааш 10:00 цагт дуусна. Цахим системээр зөвхөн суралцагчийн саналын бүртгэл, баталгаажуулалтын үйл ажиллагаа явагдах бөгөөд илгээгч болон хүлээн авагч их сургуулиуд аль аль нь зөвшөөрсөн тохиолдолд л суралцагч уг хичээлийг судлах эрхтэй болно.

Хичээл солилцооны системээр судлах эрх нь баталгаажсан суралцагчийн хувьд хүлээн авагч талын системд суралцагчаар бүртгүүлж хичээл сонгон суралцах бөгөөд нь энэхүү системд хамааралгүй. Хүсэлт нь баталгаажсан бол хичээлээ хуваарийн дагуу судлаад явна.

ХААИС: ОЮУТАН ХҮСВЭЛ СОНГОСОН ХИЧЭЭЛИЙГ ДҮЙЦҮҮЛЖ, БАГЦАД ТООЦУУЛЖ ЭСВЭЛ НЭМЭЛТЭЭР СУДАЛЖ БОЛНО

Энэхүү хөтөлбөрт хамрагдах оюутнууд өөрсдөө хүсвэл тухайн хичээлийг дүйцүүлэх боломжтой. Энэ нь өөрийн суралцаж буй одоогийн хөтөлбөрт тусгагдсан хичээлтэй ижил агуулга бүхий өөр сургуулийн харьяалал бүхий хичээлийг судалж, өөрийн хөтөлбөрийн харгалзах хичээлдээ дүйцүүлнэ гэсэн үг. Мөн багцад тооцуулж болно. Ингэснээр чөлөөт сонголт эсвэл бусад нэгжээс судлуулахаар тодорхойлогдон тодорхой хичээлийн нэр заагаагүй багц хэсгийнхээ биелэлтэд тооцуулах зорилгоор өөр сургуулиас хичээл судлах боломжтой. Ерөнхий эрдмийн болоод мэргэжлийн хичээлийг нэмэлтээр ч судлах эрх нээлттэй. Энэ тохиолдолд тухайн судалсан хичээл нь хөтөлбөрийн биелэлтэд тооцогдохгүй бөгөөд диплом дээр тухайн хичээлийг судалснаар нэмж тусгана.

Давуу талын тухайд кредитийн төлбөр дээр зөрүү үүснэ гэх эрсдэл байхгүй. Аль ч сургуулийн оюутан өөрийн суралцаж байгаа сургуулийнхаа төлбөртэй тэнцэх дүнгээр хичээлээ судална.

СУИС: БҮРТГЭЛ 11-НД ХААГДАЖ, ХИЧЭЭЛ ИРЭХ ДАВАА ГАРИГААС ЭХЭЛНЭ

Цахим учраас СУИС-ийн хэчнээн оюутан хичээл судлах өргөдөл гаргасан гэдгийг хэлж мэдэхгүй. Ямартай ч бүртгүүлэх хүсэлт гаргахдаа мэдэхгүй зүйл гарвал оюутнууд сургалтын албанд хандаж байгаа. Цахим холбоос дээр дарж бүртгүүлэхдээ оюутнууд байнга ашигладаг и-мэйл хаягаар нэвтэрч, өөрийн сургуулийн суралцагчийн кодыг үнэн зөв оруулах шаардлагатай. Үүний дараагаар баталгаажуулалтын холбоос очих бөгөөд 24 цагийн дотор уг холбоосыг дарснаар хичээл солилцооны систем дэх бүртгэл баталгаажна. Хичээл олон сонголттой учир нарийвчлан нэр заах боломжгүй. Нэгдсэн систем дээр байгаа "Хичээл" цэснээс хичээл солилцооны системд бүртгэлтэй хичээлүүдийн мэдээллийг харж болно.

Сонирхсон хичээлийн дэлгэрэнгүй мэдээллийн доод хэсэгт нь байрлах "Баталгаажуулах" товчлуурыг дарснаар таны санал бүртгэгдэнэ. Уг хичээлийг сонгон судлах зорилгын талаарх сонголтыг заавал хийх шаардлагатай. Гэхдээ системд тодорхойлогдсон санал авах хугацаанд багтаж санал гаргах ёстой. Мөн нэг улиралд дээд тал нь гурав хүртэлх кредит үзэж болно.

АШУИС: ЗААСАН ХИЧЭЭЛЭЭС СОНГОЖ СУДЛАХ ЭРХ ОЮУТАН БҮРТ БИЙ

Заавал мэргэжлийн болоод адил төстэй хичээл гэж тусгаагүй учир оюутнууд заасан нэр бүхий хичээлүүдээс судална. Суралцагчийн бүртгэл болоод баталгаажуулалт цахимаар болж байгаа нь олон давуу талтай. Хүлээн авагч их сургууль нь өөрийн сургуульд хичээл судлахаар санал гаргаж, хоёр сургууль хоёул зөвшөөрөгдсөн суралцагчийг өөрийн сургуулийн сургалтын мэдээллийн системд үндсэн бус суралцагчаар бүртгэж, нэвтрэх код, нууц үг олгоно. Дараа нь хүлээн авагч их сургуулийн хичээл баталгаажуулна. Суралцагч нь хүлээн авагч сургуулийн хичээл баталгаажуулалтын үргэлжлэх хугацаанд уг сургуулийн сургалтын мэдээллийн системд нэвтэрч санал өгсөн хичээлээ баталгаажуулах юм. Одоо оюутнуудаас ирж байгаа асуултын хувьд төлбөрөө хэрхэн төлөх вэ гэдэг зүйл байна.

Суралцагч нь хүлээн авагч сургуульд хичээлийн төлбөр төлөхгүй. Зарим хичээлийн онцлогоос хамаарч бага хэмжээний нэмэлт төлбөрийг хүлээн авагч талд төлөх магадлалтай хэдий ч одоогийн байдлаар хичээл баталгаажуулалтын системд нэмэлт төлбөр шаардах хичээл бүртгэгдээгүй байгаа.

Суралцагч өөрийн их сургуульдаа дүйцүүлэх эсвэл тооцуулах хичээлийг давхар сонгох үедээ уг хичээлийн багц цагийн хэмжээгээр өөрийн сургуулийн төлбөр төлөх аргачлалын дагуу төлбөрөө төлсөн байна. Төлбөрийн хэмжээ нь өөрийн сургуулийн багц цагийн үнэлгээгээр бодогдоно. Хэдийгээр хүлээн авагч их сургуульд төлбөр төлөхгүй боловч өөрийн их сургуульдаа хичээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд таны сонгосон хичээлийг хүлээн авагч их сургууль цуцална.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-10 213.87.148.223

)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Иргэн 2022-02-10 66.181.161.37

Өөр өөр чанартай сургууль юу гэж ийм юм болох вэ, МУИС оюутан хэзээ ч УБИС, ХААИС, ШУТИС багш сонгохгүй, тэнэгтэхээ боль

Avatar

Зочин 2022-02-10 202.126.94.99

Дээд боловсролын асуудал дээр УИХ Дамдинням, Ундрам гээд унэн жулдаж бнаа.
Тер нь ч цэгцтэй бодлогогуй хунд бн шуу!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж