Зочид буудлын салбарын орлого нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

Зочид буудлын салбарын орлого нэмэгджээ

Зочид буудлын салбарын орлого нэмэгджээ

Зочид буудлын салбарын орлого өнгөрсөн 2021 оны эхний 11 сард 188.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 23.2 тэрбум төгрөг буюу 14.1 хувиар нэмэгдэж, бодит өсөлт нь 6.8 хувьтай гарчээ. Үүнд гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 14.5 (13.8 хувь) тэрбум, зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрын орлого 8.8 (15.7 хувь) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, зочид буудлын салбарын орлого 2021 оны аравдугаар сард 29 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.9 (25.8 хувь) сая төгрөгөөр нэмэгдсэн бол арваннэгдүгээр сард 27.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.4 (4.7 хувь) тэрбум төгрөгөөр багасчээ. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 2.3 (11.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлсөн байна.

Зочид буудлын салбарын 2021 оны эхний 11 сарын орлогын 63.6 хувийг гурав ба түүнээс дээш одтой зочид буудал, 34.5 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 1.8 хувийг хоёр одтой зочид буудлын орлого эзэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж