Шинийн 8-нд Шилийн богдод нэг дор 2000 иргэн цугларчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

Шинийн 8-нд Шилийн богдод нэг дор 2000 иргэн цугларчээ

Шинийн 8-нд Шилийн богдод нэг дор 2000 иргэн цугларчээ

Монголчууд сар шинийг тохиолдуулан билэгт сайн өдрүүдэд уул, овоонд гарч, сүсэг бишрэлээрээ сүү, цагаан идээ өргөдөг. Өнгөрсөн жилүүдийн хувьд халдварын тархалт, кластер өвчлөл их байсны улмаас томоохон уул, хайрханыг зорих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Харин энэ удаа иргэд халдварын тархалтыг умартсан гэж хэлэхэд буруудахгүй болжээ. Учир нь өнөөдөр буюу шинийн 8-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан Шилийн богдыг зорих хөдөлгөөн нэмэгдэж, хог хаягдал, машин гээд тухайн бүсэд эмх замбараагүй байдал үүссэн байна.

Иргэд цахим хуудаст энэ талаар бичиж, уламжлал нэрийдлээр байгалиа сүйтгэж, уул усаа хогоор дүүргэж буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Харин албаны хүмүүс "Хөдөлгөөн эрс нэмэгдсэн учир аймгийн цагдаагийн алба хаагчид нэмэлтээр очсон. Иргэдийн сүсэг бишрэлийг хорьж, цагдах боломжгүйд харамсч байна" гэж тайлбар өгчээ.

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас “Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн шинийн 8-ныг угтаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Дарьганга сум "Шилийн богд" ууланд 500 тээврийн хэрэгсэл, 2000 орчим иргэн нэг дор цугласан тул цагдаагийн газрын алба хаагчдаас зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамж өгч, хяналт тавьж ажиллаж байна. Иргэддээ өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна" гэсэн мэдэгдэл гаргажээ.

Иргэдийн хувьд халдварын тархалт их, жил бүр давтагддаг энэ үйлдэлд шүүмжлэлтэй хандаж, байгаль орчноо бодсон ч хязгаарлалт тогтоох хэрэгтэйг сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж