Демократуудын лидер лалын сүмийн эсрэг байна

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Демократуудын лидер лалын сүмийн эсрэг байна

Гарри Рид. Фото ©AFP

АНУ-ын Сенат дахь Ардчилсан намын олонхын лидер Гарри Рид есдүгээр сарын 11-ний террор хийгдсэн бууринд лалын сүм бариулахын эсрэг байгааг Associated Press  мэдээлжээ.

Ридын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлч нарт мэдээлэхдээ сенатор шашин шүтлэгийн чөлөөт байдлын тухай АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр засварт хүндэтгэлтэй хандаж байгаа ч лалын сүм ба исламын соёлын төвийг бариулахад өөр газрыг сонгох нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.

Өмнө нь Бүгд найрамдах намын улстөрчид тэр төслийн эсрэг байгаагаа хэлсэн юм. Тэдний тоонд АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Сара Пэйлин мөн 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хэд хэдэн хүн оржээ.

Ерөнхийлөгч Барак Обама наймдугаар сарын 13-нд лалынхан шашин шүтэх эрхтэйг сануулсан нь сэтгүүлчдэд түүнийг сүм бариулахыг дэмжиж байна гэсэн санааг төрүүлсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж