Тэнгэр Даатгал ХХК нь харилцагчдадаа эрсдэлийн удирдлагын цогц шийдэл санал болгож, дэвшилтэд технологи, дижиталд суурилсан амар хялбар даатгалын үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажилладаг билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд 2020 онд Edaatgal мобайл апп-ийг зах зээлд нэвтрүүлсэн.
Иргэд Edaatgal апп-ийг ашиглан өөрт хэрэгцээтэй 14 даатгалын бүтээгдэхүүнээс сонгон авах, ослын дуудлага өгөх, нөхөн төлбөрийн материалаа илгээх, нөхөн төлбөрийн шийдвэрлэлтийн явцыг хянах зэрэг бүхий л үйлчилгээг цаг хугацаа, орон зайг үл хамааран авах боломжтой.
“Албан журмын даатгагчдын холбоо” -той хамтран багагүй хугацаанд хөгжүүлэлт хийсний үр дүнд өнөөдөр жолооч бүрийн заавал даатгуулах Жолоочийн хариуцлагын даатгалыг ч Edaatgal апп ашиглан авах боломжтой болсоныг дуулгахад таатай байна. Өөрөөр хэлбэл та заавал даатгалын салбар, оффисыг зорих шаардлагагүй бөгөөд Улаанбаатар хот, 21 аймаг болон Монгол улсын хаанаас ч 2 хон минутад даатгалаа өөрөө хийчих боломжтой юм.
Дэлхий даяар, минут тутамд 190 тонн цаас үйлдвэрлэдэг бөгөөд нэг тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрч огтлох шаардлагатай болдог. Энэ нь манай хотын ердөө нэг өдрийн хэрэглээнд зориулагдаад л хог хаягдал болдог нь харамсалтай. Иймд та бид цаасны хэрэглээг багасгаж эх дэлхийдээ ээлтэй эко дижитал хэрэглээг эрхэмлэх шаардлага зайлшгүй бий болоод байна.
Edaatgal апп-ийн хэрэглэгч бүр дараах боломжуудад хамрагдана. Үүнд:
- Шинээр хэрэглэгч болоход 5000₮-ийн купон бэлгэнд авах.
- Худалдан авалт хийсэн дүнгийн 5-10%-тай тэнцэх Upoint оноо цуглуулах.
- Жолоочийн даатгал хийлгээд Тээврийн хэрэгслийн даатгалын 20%-ийн купон бэлгэнд авах
- Хамтрагч байгууллагуудын олон олон урамшууллууд.
Гэнэтийн зүйлд үргэлж бэлэн… Яг одоо даатгуул.
Edaatgal Аппликеишн татах: http://onelink.to/m28kxp
Холбоотой мэдээ