"Эмэгтэйчүүд гуравдугаар сарын 8-нд нүцгэн жагсана"

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

"Эмэгтэйчүүд гуравдугаар сарын 8-нд нүцгэн жагсана"

"Эмэгтэйчүүд гуравдугаар сарын 8-нд нүцгэн жагсана"

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос худалдаа наймаа эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудаар мэдээлэл хийлээ.

Монголын худалдаачдын холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Э.УРАНТӨГС:

-Худалдаа наймаа эрхлэгчдийн 70-аас дээш хувийг өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэйчүүд эзэлдэг. Худалдаа эрхлэгч нарт өндөр хүүтэй зээл, өндөр төлбөртэй ажлын байрны түрээс, эрх зүйн эрүүл бус тогтолцооноос үүдсэн торгууль оноодог. Үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй айл өрх маш их дарамтад өртдөг. Жил болгоны олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монголын худалдаачдын холбооноос эмэгтэйчүүдийн эрхийг үндсээр нь хамгаалах арга хэмжээ зохиодог. Энэ оны гуравдугаар сарын 8-нд “Бидэнд баярлах шалтгаан алга-3” нүцгэн жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монголын худалдаачдын холбооны ээлжит бус хурлыг 2022 оны гуравдугаар сарын 7-нд товлосон. Оролцох худалдаачдыг гуравдугаар сарын 4-ний өдрийг дуустал бүртгэнэ.

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын гишүүн Б.ЗОЛБОО:

-Бид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт хандан, хөгжлийн банктай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлнэ. Мөн 300 мянга гаруй худалдаа наймаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байна. Төрийн эрх мэдлээр халхавчилсан албан тушаалтнуудад маш бага хүүтэй, урт хугацаатай зээл олгодог. Гэтэл жирийн ард иргэд зээл авахдаа маш өндөр хүү тогтоодог. Барьцаа хөрөнгөө маш багаар үнэлүүлдэг. Дээрх шударга бус, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохыг шаардаж байна.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж