Хорт хавдрыг ялсан Макс Паррот алтан медаль хүртэв | News.MN

Хорт хавдрыг ялсан Макс Паррот алтан медаль хүртэв

Бээжин 2022

Хорт хавдрыг ялсан Макс Паррот алтан медаль хүртэв

Хорт хавдрыг ялсан Макс Паррот алтан медаль хүртэв

Канадын сноубордын тамирчин Макс Паррот эрэгтэйчүүдийн слоупстайл төрөлд түрүүлж, олимпоос алтан медаль хүртлээ. Өдгөө 27 настай түүний хувьд гурван жилийн өмнө хорт хавдартай хэмээн оношлогдож байжээ.

Дөрвөн жилийн өмнөх олимпоос мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр энэ удаад хорт хавдраа ялан дийлээд зогсохгүй дутуугаа гүйцээж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр нийт 90.96 оноо авч, 88.70 оноотой тэмцээнийг тэргүүлж явсан Хятадын 17 настай тамирчин Су Иминийг ардаа орхижээ. Тэмцээний хүрэл медалийг мөн Канадын тамирчин Марк МакМоррис хүртсэн аж.

Холливудын алдарт жүжигчин Райан Рэйнольдс түүнд алтан медаль хүртсэнд баяр хүргэжээ.

Макс Паррот 2018 оны арванхоёрдугаар сард Ходжкины лимфома буюу тунгалгийн булчирхайн хорт хавдартай гэж оношлогдон, 12 удаа химийн эмчилгээнд орсны эцэст 2019 оны долдугаар сард бүрэн эдгэснээ зарласан байна.

Зорилгодоо хүрсэн тэрбээр “Үнэхээр гайхалтай зүйл тохиолоо. Хүнд хэцүү үе байсан. Хамгийн дуртай цасны спортоороо хичээллэж чадахгүй заримдаа торонд хоригдсон арслан шиг л байсан. Амьдралдаа анх удаа сноубордоо шүүгээнд хийх үед хэцүү байсан. Урьд нь амьдралыг нэг их тоодоггүй байжээ. Одоо бол сноубордоо хөлдөө углах бүртээ өмнөхөөсөө илүү амьдралд талархаж байна. Илүү их инээж, бүх зүйлийг эерэгээр хүлээн авна. Өөртөө ч бага дарамт өгч, өөрийгөө бага бухимдуулж байна” гэжээ.

Хүрэл медаль хүртсэн Канадын тамирчин Марк МакМоррис мөнгөн медаль хүртэхэд тун ойрхон байсан. Тэрбээр 88.53 оноо авсан. Түүний хувьд мөн хүнд зам туулж, Бээжинд ирсэн бөгөөд ердөө 11 сарын өмнө сноубордын осолд орж, үхэх дөхжээ. Ослын дараа түүний эрүү хугарч, дотуур цус алдаж, хэд хэдэн яс нь цуурч, дэлүү, уушги нь гэмтсэн байна. МакМоррис энэ талаараа ярихдаа “Би ч өөрийгөө үхнэ гэдэгт итгэлтэй байсан шүү” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-09 66.181.166.191

Дох хорт хавдар хоёрыг дарах эмчилгээ аль эрт л гарсан. ганц асуудал байгаа нь өндөр өртөгтэй. Массаар үйлдвэрлэх боломжгүй байгаад учир байгаам даа. Ялсан хүмүүс ихэнх нь мөнгөтэй байдаг

Avatar

Tanii bishren shutegch 2022-02-09 77.205.152.134

Ene aixtar uxel daguulsan xund evchnees salj eruul saruul bolon ulmaar ix sportdoo ergen irj Olimpiin avarga bolj altan medaliin ezen bolson gexeer denduu aguu denduu gaixamshigtai baxarxuushtai Xusel mereedel zorison zorilgodoo xurch eeriigee yalan diilne gej uuniig xeldeg baix Ix sportiin tenger taniigaa iveeldee avax boltugai

Avatar

Зочин 2022-02-09 213.87.89.25

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

judit 2022-02-09 197.210.52.181

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл саруул хэвээр үлдэх зөв газрыг хайж байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо бариарай, бид таны бөөрийг 760000 доллараар худалдаж авах болно [fortis.hospital.in@gmail.com ]

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж