Covid-19 туссан иргэдэд тэтгэмж хэвийн олгож байна | News.MN

Covid-19 туссан иргэдэд тэтгэмж хэвийн олгож байна

Covid-19 туссан иргэдэд тэтгэмж хэвийн олгож байна

Covid-19 туссан иргэдэд тэтгэмж хэвийн олгож байна

Зарим аж ахуйн нэгж, байгууллагууд цар тахлын халдвараар өвдсөн ажилчиддаа цалингүй чөлөө олгож буй. Covid-19-өөр өвдсөн хүмүүс гэрээрээ эмчлүүлж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжтой. Гэсэн ч гэрээрээ өөрийгөө эмчилж байгаа иргэдэд лист буюу дээрх тэтгэмжийг олгохгүй байгаа гэх гомдлыг иргэд мэдээлж буй юм.

Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулахад "Халдвараар өвдөж, өрхийн эмнэлэгтээ хандаж, бүртгэл нь Gerege.mn сайтад орсон л бол лист олгож байна" гэлээ.

Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болон ажил эрхэлдэг хүмүүс Covid-19-өөр өвдсөн бол Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авахаар тусгасан. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх дараах шаардлагатай тохиолдолд үүсэхийг иргэд ойлгох хэрэгтэй. Тухайлбал, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурав ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн байх ёстой. Мөн даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд гурван сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ.

Түүнээс шинж тэмдэг илэрсэн гээд өрхийн эмнэлэгтээ огт хандахгүйгээр өөрийгөө эмчилж байгаа иргэдэд ямар ч нотлох бичиг баримт байхгүй учраас лист олгохгүй. Зарим аж ахуйн нэгжүүдийн тухайд өвдсөн ажилчдадаа цалинг нь олгож байна. Энэ тохиолдолд лист авах гээд өрх дээрээ очих шаардлагагүй. Харин цалинг нь олгохгүй байгууллагын ажилчид болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгал төлдөг иргэд лист зайлшгүй авах хэрэгтэй.

COVID-19-ИЙГ ГЭРТЭЭ ЭМЧИЛСЭН ТОХИОЛДОЛД ТЭТГЭМЖ ОЛГОХГҮЙ

Covid-19-өөр өвдсөн, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжтой. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс бүрдүүлэх материалаас шалтгаалж энэ тэтгэмжийг авах аж. Өвдсөн иргэд мэдээллээ харъяа өрхийн эмнэлэгтээ утсаар мэдэгдэж, бүртгүүлнэ. Тухайн тохиолдолд байгууллага буюу ажил олгогч цалинг нь бүтнээр олгох ёстой. Бүтэн цалинг олгохгүй гэвэл өрхийн эмчээсээ тодорхойлолт авч, албан байгууллагадаа өгч, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болох юм байна. Халдвар авсан иргэд багц шинжилгээ өгч, мэдээлэл нь цахим бүртгэлд орж, өрхийн эмч энэ мэдээлэлд үндэслэн тодорхойлолт бичнэ.

Өрхийн эмнэлэгтээ мэдэгдээгүй, бие даан гэртээ эмчилсэн тохиолдолд тэтгэмж авах боломжгүй. Мөн албан байгууллага нь цалин хөлсийг нь өгөх тохиолдолд түр тэтгэмж өгөхгүй. Түр тэтгэмж авах иргэд нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас зэргийг бүрдүүлэх ёстой.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны хувьд:

  • Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан ажлын эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос өгөх,
  • Зургаа дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг Тэтгэмжийн даатгалын сангаас олгох,
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний таван өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй,
  • Хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгодог байна. Хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгохоор тусгасан.

Хэрэв иргэдийн өвчилсөн мэдээлэл Gerege.mn сайтад бүртгэгдээгүй бол листээр тэтгэмж олгох боломжгүй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-09 213.87.89.25

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

fhryrhn 2022-02-09 197.210.52.181

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж