"Хьюндай", "Киа"-гийн автомашинуудаа бусад тээврийн хэрэгслээс хол тавихыг сануулав

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

"Хьюндай", "Киа"-гийн автомашинуудаа бусад тээврийн хэрэгслээс хол тавихыг сануулав

"Хьюндай", "Киа"-гийн автомашинуудаа бусад тээврийн хэрэгслээс хол тавихыг сануулав

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч "Хьюндай" болон "Киа" компаниуд АНУ дахь 484 мянган хэрэглэгчдээ машинаа аль болох гадаа байршуулж, бусад тээврийн хэрэгслээс холхон тавихыг сануулжээ. Учир нь АНУ-д нийлүүлсэн автомашинуудын гидравлик электрон хяналтын нэгжийн модул нь буруу ажиллаж, богино холбоо үүсгэж болзошгүй байгаа аж. Тиймээс автомашинуудаа эргүүлэн татах хүртэл гал гарах эрсдэлээс сэргийлж, ийм арга хэмжээ авчээ.

Эдгээр 484 мянган автомашины тоонд 2014-2016 оны “Kia Sportage”, 2016-2018 оны “Kia K900”, 2016-2018 оны “Hyundai Santa Fe” автомашинууд багтаж буй аж. Үйлдвэрлэгчээр нь ангилбал "Киа"-гийн автомашин 126747, "Хьюндай"-гийн автомашин 357830 ширхэг тус тус байгаа аж.

Эзэмшигчид нь автомашинаа унтраасан байсан ч ялгаагүй аюулгүй байдлын үүднээс аль болох гадаа байршуулж, бусад тээврийн хэрэгслээс хол тавих хэрэгтэй гэжээ. Одоогоор энэхүү алдаатай үйлдвэрлэлээс болж хүн бэртэж гэмтсэн мэдээлэл байхгүй байгаа ч 11 удаа гал гарсан байна.

"Хьюндай" болон "Киа" компаниуд 2020 онд АНУ дахь хөдөлгүүрийн асуудалтай автомашинаа цаг тухайд нь эргүүлэн татаагүйн улмаас 210 сая ам.долларын торгууль төлж байв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж