"Цагдаагийн зөвшөөрөлгүй ачсан бол автомашинаа үнэгүй авна"

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

"Цагдаагийн зөвшөөрөлгүй ачсан бол автомашинаа үнэгүй авна"

"Цагдаагийн зөвшөөрөлгүй ачсан бол автомашинаа үнэгүй авна"

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулахаар болсон талаар өнгөрсөн  2021 оны наймдугаар сараас эхлэн яригдах болсон. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн байцаагч гэх шинэ ажлын байр гаргажээ. Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэл зогсохыг хориглосон 170 орчим зам талбай бий. Тиймээс ачилт хамгийн их хийгддэг зам талбайд олон нийтийн 318 байцаагч ажиллан, тухайн автомашиныг ачих эсэх зөвшөөрөл олгох зохицуулалт яригдаж эхэлжээ.

Эдгээр хүмүүс нь нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулсан жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөгийн торгууль тавина. “Үлгэр” ингээд дуусаагүй. Жолооч нарыг Зөрчлийн тухай хуулиар торгосон мөнгө төрд төвлөрнө. Ер нь автомашин ачилтын үйлчилгээг төр хамтарсан байдлаар хийх нь. Олон нийтийн байцаагч торгууль тавихдаа жолооч руу утасдах бөгөөд тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачна. Эдгээр зохицуулалтыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгосон байна.

Өөрөөр хэлбэл, жолооч автомашинаа амжиж аваагүй тохиолдолд  нэг зөрчилд хоёр торгууль буюу нийт 80 мянган төгрөгөөр торгуулна гэсэн үг. Жолооч нар “Нуухыг нь авах гээд, нүдийг нь сохлов” гэгчээр улам дордсон зохицуулалт болсон гэж шүүмжилж буй.

Харин албаныхан “Автомашиныг ачаад, торгох заалт нь хуульд бий. Гэсэн ч торгох заалтыг хэрэглэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Торгох эрх нь зөвхөн цагдаагийн байгууллагад байдаг учраас төрийн аль нэг программтай холбож таарна. Мөн ачилтын 14 компанийг цахим программтай холбох бүрэн боломжтой” гэлээ. Үүнээс гадна ажлын цагт нийслэлийн төвийн 78 гудамж замын нэгдүгээр эгнээ автомашинаар дүүрдэг. Эдгээр зам талбайд ажлын бус цагаар 3-5 минутад автомашинаа байршуулсан тохиолдолд торгох шаардлагагүй гэсэн саналыг НИТХ гаргажээ.

Дээрх саналуудыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/-нд хүргүүлсэн байна. Энэ талаар ХЗДХЯ, Тээврийн цагдаагийн алба болон бусад холбогдох байгууллагуудаас санал авч байгаа аж. Дээрх асуудал нь нийт иргэдийн эрх ашигтай холбоотой учраас удахгүй сонсох ажиллагаа ч хийх бололтой. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн 14 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх ажил хийж буй юм. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл “морилдог” бол 14 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг аж. Ачилтын 14 компани 60 мянган төгрөгийн 10 хувийг нийслэлд өгөхөөр болсон байна. 

НИТХ-ЫН ГАРГАСАН САНАЛ ДЭМЖИГДЭХ ҮҮ?

Эх сурвалжийн мэдээлэхдээ "НИТХ журамд өөрчлөлт оруулдаг эрх бүхий субъект биш. ХЗДХЯ-д хүргүүлэх гэж байгаа саналаа журамд өөрчлөлт орууллаа гэж иргэдэд буруу мэдээлэл өгсөн. НИТХ-ын гаргасан дээрх санал дэмжигдэхгүй ч байж болно. Учир нь замын хөдөлгөөний аюулгүй байдал нь олон улсын гэрээгээр зохицуулагддаг буюу 70 гаруй улс Венийн конвенц гэх нэгдмэл дүрэмтэй. Энэ дүрмээр зохицуулдаг зүйл рүү НИТХ өөрийнхөө эрх мэдлийг давж орсон. Хууль зүйн нэгдсэн бодлогын газар дээрх саналуудыг олон улсын бусад гэрээтэй нийцэж байна уу гэхчлэн бусад олон асуудлыг хянана. Тиймээс НИТХ-аас гаргасан саналууд ХЗДХЯ дээр батлагдана гэдэг эргэлзээтэй. Товчхондоо, автомашин ачих эсэхийг цагдаа шийддэг. Хаанаас ачих, ачихгүйг олон улсын гэрээгээр зохицуулна. Ямар журмаар ачихыг ХЗДХ-ийн сайд баталдаг. Бусад байгуууллагууд хэрэгжүүлнэ.

Ер нь автомашин ачих зөвшөөрөл үз, байхгүй бол үнэгүй ав. Журам нь ийм. Хэрэв ачих зөвшөөрөлгүй бол төлбөр төлж автомашинаа авах албагүй. Энэ талаар иргэд төдийлөн сайн мэддэггүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж