Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй "Гиннесийн амжилт"-аа эвдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй "Гиннесийн амжилт"-аа эвдэнэ

Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй "Гиннесийн амжилт"-аа эвдэнэ

Хоёр дугуйт мотоциклын төрөлдөө хамгийн хурдан гэгддэг Бекчи Эллис Их Британид жил бүр зохион байгуулагддаг тэмцээний үеэр өөрийн Гиннесийн амжилтаа дахин эвдэж, шинэ рекорд тогтоохоор зэхэж байна. Straightliners-ийн зохион байгуулдаг тус тэмцээн ер бусын болдгоороо алдартай аж. Эллис өмнө нь Гиннесийн амжилт тогтоож байх үеийн мэдрэмжээ хуваалцахдаа “Гайхамшигтай. Яг л бууны сум шиг хурдан” гэж тодорхойлсон байна.

Эллис 2014 онд зогсонги байдлаас 264.1 миль/цаг хүртэл хурдалж, ердийн мотоциклтой дэлхийн хамгийн хурдан эмэгтэй цол хүртсэн. Мөн тэрбээр 300 миль/цаг хүртэл хурдлах чадвартай шинэ төрлийн мотоцикл бүтээсэн байна. Хамтрагч, инженер Грэм Сайкс хэлэхдээ "Байгалийн уурын пуужингийн дугуй" хэмээх уураар ажилладаг мотоцикл зохион бүтээснээрээ шинэ технологийн дэвшилтэд хүрч чадсан" гэжээ.

Эх сурвалж: EVENING STANDART 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж