Элон Маск хэдэн сар гомдоллосны эцэст Байден "Тесла"-г хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

Элон Маск хэдэн сар гомдоллосны эцэст Байден "Тесла"-г хүлээн зөвшөөрөв

Элон Маск хэдэн сар гомдоллосны эцэст Байден "Тесла"-г хүлээн зөвшөөрөв

АНУ-ын цахилгаан автомашины үйлдвэрлэлд "Тесла"-гийн оруулж буй хувь нэмрийг Жо Байден үл тоомсорлож байна гэж Элон Маск хэд хэдэн удаа гомдоллосны эцэст ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрүүлж чадлаа.

Жо Байден өчигдөр “АНУ-ын "Форд", "Женерал Моторс" зэрэг алдартай компаниудаас эхлээд манай улсын хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Тесла" хүртэл шинэ үйлдвэрлэл эхлүүлээд байна. Арван жилийн дараа Америкт цахилгаан автомашин үйлдвэрлэл дахин сэргэлээ” гэж хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч үйлдвэрчний эвлэлтэй компаниудын үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд 4500 ам.долларын татварын хөнгөлөлт олгохоо мэдэгдсэн. Энэхүү шийдвэр нь үйлдвэрчний эвлэлгүй "Тесла", "Тоёота" зэрэг автомашин үйлдвэрлэгчдийн дургүйцлийг төрүүлсэн юм. Түүнчлэн Элон Маск засгийн газраас цахилгаан машин цэнэглэх станцуудад татвар ногдуулахыг эсэргүүцэж байв.

Байден өнгөрсөн сард "Женерал Моторс"-ын гүйцэтгэх захиралтай уулзаж, цахилгаан автомашин үйлдвэрлэж буйг нь ахин дахин сайшаажээ. "Женерал Моторс" үйлдвэрлэлийн тоо хэмжээгээр "Тесла"-гаас хавьгүй бага боловч ийн сайшаасанд Элон Маск гомдоллосон байна. Тэрбээр “Женерал Моторс, "Форд"-ыг тэнгэрт тултал магтчихаад "Тесла"-г дурдсан ч үгүй” гэж хэлжээ. Мөн өөрийг нь Цагаан ордонд уриагүй гэж Байденыг шүүмжилсэн удаатай билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж