АНУ-ын 100 цэрэг Румынд ирэв

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

АНУ-ын 100 цэрэг Румынд ирэв

АНУ-ын 100 цэрэг Румынд ирэв

Орос, Украины хурцадмал байдалтай холбоотойгоор АНУ-ын 100 цэрэг Зүүн Европ дахь НАТO болон холбоотнуудад дэмжлэг үзүүлэхээр Румынд иржээ. Румыны Батлан хамгаалахын сайд Василе Данку Мягмар гаригт хэвлэлд мэдээлснээр АНУ-ын цэргүүд логистикийн асуудлыг хамтран хянах юм байна.

Данку "Reuters" агентлагт өгсөн ярилцлагадаа “Америкчууд ирсэн. АНУ-ын нарийн мэргэжлийн 100 гаруй цэрэг манай логистикийн мэргэжилтнүүдтэй хамтран бэлтгэгдэж байна. Тун удахгүй бусад орнуудаас цэргүүд ирж, бэлтгэл хийнэ” гэжээ.

"Reuters" агентлагийн мэдээлснээр, Румынд АНУ-ын 900 орчим цэрэг байршиж байгаа аж. Пентагон өнгөрсөн долоо хоногт НАТО болон холбоотнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор 3000 орчим цэрэг шаардлагатай бүс нутгуудад тараан байршуулна гэж мэдэгдсэн билээ.

Румынд шилжүүлж буй цэргүүд Германаар дамжин ирсэн бөгөөд богино хугацаанд байршуулах зорилготой явган цэргийн Страйкерийн эскадрилийн нэг хэсэг юм. АНУ дан ганц Румынд цэргүүдээ байршуулаагүй, Польшид ч хэдэн зуун цэргээ давхар илгээсэн гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өнгөрсөн Даваа гаригт мэдээлжээ.

Москва Украины хилийн ойролцоо 100 мянга гаруй цэрэг байршуулсан нь АНУ болон түүний холбоотнуудад Орос Украины эсрэг цэргийн халдлага хийхээр төлөвлөж байна гэсэн айдас төрүүлсэн. Үүнээс улбаалан АНУ болон холбоотнууд хариу арга хэмжээнд бэлтгэж буй юм.

Страйкерийн эскадрил

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж