Австрали ирэх Даваа гаригаас хилээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

Австрали ирэх Даваа гаригаас хилээ нээнэ

Австрали ирэх Даваа гаригаас хилээ нээнэ

Австралийн холбооны улсын засгийн газар гадаадын иргэдийн богино хугацааны визийн хүсэлтийг ирэх Даваа гаригаас хүлээн авахаар болсон байна. Тодруулбал, бизнес болоод жуулчлах хүмүүсийн визийн хүсэлтийг хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хүлээн авах шийдвэр гаргажээ.

Тус улс 2020 оны гуравдугаар сараас эхлэн хилийн хязгаарлалт тогтоосноос хойш анх удаа богино хугацааны визтэй гадаадын иргэдийг ийнхүү хүлээн авахаар шийдвэрлэж байна. Австрали улс руу зорчих гадаадын иргэд тус улсын засгийн газраас хүлээн зөвшөөрсөн Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын астразенека, синофарм, спутник зэрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай аж.

Гэхдээ Австрали улсын муж бүрд халдвар хамгаалал, тусгаарлалтын харилцан адилгүй журам үйлчилж байгаа тул иргэд заавал урьдчилан судалсан байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулжээ.

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон хоёрдугаар сарын 7-нд засгийн газрын Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралдааны дараа хоёрдугаар сарын сүүлээс эхлэн вакцинд хамрагдсан олон улсын аялагчдад хилээ нээнэ гэж мэдэгдсэн билээ. Моррисон Канберра дахь парламентын гадна үг хэлэхдээ "Үндэсний аюулгүй байдлын хороо болон Засгийн газар өнөөдөр Австрали улс хоёрдугаар сарын 21-нд  бүх визтэй, вакцинд хамрагдсан хүнд хилээ дахин нээх шийдвэр гаргасан” гэж мэдэгдсэн юм. Гол нь Австралийн иргэд, байнгын оршин суугчид болон гэр бүл, олон улсын оюутнууд, аялагчид, цагаач ажилчид нэвтрэх боломжтой бөгөөд хоёр тун вакцин хийлгэснээ нотлох ёстой юм байна.

Мөн эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдаагүй бол ямар учраас гэдгээ нотлох аж. Австрали улсын хувьд  энэ  сарын байдлаар Covid-19-өөр өвчлөгчдийн тоо 2.7 саяд хүрч, нас баралтын тоо 4300 давжээ. Дотоодын халдвар өндөр байгаа ч журмаа сулруулж, хилээ нээсэн нь өвчлөлт нэмэгдэх үндэс болж болзошгүй гэж эрдэмтэд анхааруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж