БНХАУ-ын Засгийн газраас Хэнан мужид байрлах “Эвергранд” группийн бүтээн байгуулж буй 39 барилга бүхий томоохон цогцолборыг нураах шийдвэр гаргажээ. Тус групп Хэнаны мега төслийг нураах Засгийн газрын шийдвэрийн талаар тайлбар өгөөгүй бол Хятадын эрх баригчид “Эвергранд нь энэхүү бүтээн байгуулалтыг зөвшөөрөлгүй, хууль бусаар барьж байсан” хэмээн тайлбарласан байна.
Хятадын үл хөдлөхийн гигант “Эверганд” группээс шалтгаалж тус улсын үл хөдлөхийн томоохон компаниудын үнэлгээ унажээ. Тухайлбал, “Sunac China Holdings” (10 хувиар), “Shimao Property Holdings” (7 хувиар), “Country Garden Holdings” (3 хувиар)-ийн хувьцаа унасан байна. S&P үнийг бууруулах зорилгоор Хятад улс нөөцөөсөө зах зээлд нийлүүлж буй аж.
Мөн тус группийн “хямрал”-ын улмаас БНХАУ-ын үл хөдлөхийн компаниудын гуравны нэг нь ойрын нэг жилийн хугацаанд хөрвөх чадварын эрсдэлд орох магадлалтай болжээ.
Эх сурвалж: WEEKLY UPDATE
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ