Буганаас омикрон илэрч, шинэ хувилбар тархах эрсдэл үүсгэв

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

Буганаас омикрон илэрч, шинэ хувилбар тархах эрсдэл үүсгэв

Буганаас омикрон илэрч, шинэ хувилбар тархах эрсдэл үүсгэв

Нью-Йорк хотод цагаан сүүлт буганаас Covid-19-ийн мутацилагдсан омикрон хувилбар илэрсэн нь дахин өөр хувилбар гарч ирэх вий гэсэн айдас төрүүлээд байна. АНУ-ын хэмжээнд цагаан сүүлт буга 30 сая байдаг аж.

Нийт 131 буганаас цус болон хамрын арчдасын сорьц авч шинжлэхэд бараг 15 хувь нь вирусийн эсрэг биеттэй байжээ. Эндээс дүгнэхэд эдгээр буга аль хэдийнэ Covid-19 цар тахлын халдвар авсан бөгөөд цаашид шинэ хувилбараар дахин дахин халдварлах эрсдэлтэй гэж Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд хэлсэн байна.

Мөн тус сургуулийн микробиологич “Аливаа вирус амьтны биед орсноор эргээд хүнд халдварлах эрсдэл өндөр байдаг. Хамгийн гол нь вирус цаашаа мутацилагдаж, шинэ хувилбар үүсгэдэг. Энэ тохиолдолд одоогийн вакцин үйлчлэхгүй тул бид шинэ вакцин гаргах шаардлагатай болно” гэж онцолжээ.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам өмнө нь нохой, муур, бар, арслан, цасны ирвэс, минж, горилла болон усны булга гэсэн амьтдыг Covid-19-тэй болохыг нь тогтоосон аж. Харин энэ удаагийн тохиолдол нь зэрлэг амьтнаас омикрон вирус илэрч буй анхны тохиолдол болов. Охайо мужид омикрон вирус гарахаас өмнө буюу өнгөрсөн наймдугаар сард зэрлэг буганаас анхны Covid-19-ийн тохиолдол илэрсэн юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж