Энэ өдөр төрсөн алдартнууд

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

Энэ өдөр төрсөн алдартнууд

Энэ өдөр төрсөн алдартнууд

Кино урлаг, утга зохиол, спортын салбараас эхлээд нийгэмд томоохон нөлөө үзүүлэхүйц ямар алдартнууд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-нд мэндэлснийг та бүхэнд сонирхуулъя.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэв өнөөдөр мэндэлжээ. Түүний зохиол бүтээл болох 15 ном орос, англи, болгар, чех, унгар, герман, япон хэлээр хэвлэгдэж, Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.

Марвелийн кино ертөнцөд Локигийн дүрээр алдаршсан жүжигчин Томас Уильям Хиддлстон 1981 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр жүжигчний гараагаа театраас эхэлсэн билээ. Хиддлстон Алтан бөмбөрцөг, Лоренс Оливьегийн нэрэмжит шагналууд хүртсэн.

Шинэ жилийн баяр бяцхан хүү бүтэлгүй хоёр хулгайчийн тухай өгүүлэх гэртээ ганцаараа кинонд Харригийн дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Жозеф Фрэнк Песчи мөн энэ өдөр мэндэлжээ. Goodfellas кино ны психопатик дээрэмчин Томми ДеВитогийн дүрээрээ Оскарын шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн.

Оросын романтикизм үүсгэн байгуулагчдын нэг яруу найрагч, орчуулагч Василий Жуковский  1783 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр  романтик яруу найрагч бөгөөд энэ төрөлд маш их дуртай байсан тул түүнийг "балладич" гэж хочилдог байжээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж