Бодлогын шалгалтын материалыг засч дуусчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Бодлогын шалгалтын материалыг засч дуусчээ

Хуульчийн сонгон шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн. Шалгалтын эхний шат болох тестийн шалгалт түлхүүр задарсан гэсэн  шалтгаанаар найман цаг хойшлогдсон. Харин бодлогын шалгалт цагтаа эхэлж ноцтой хүндрэл гараагүй байна. Бодлогын шалгалтын материалыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд комисс томилогдон засч дуусчээ.Одоогоор хуульчид ямар дүн үзүүлсэн нь  тодорхойгүй байгаа бөгөөд Хууль зүй дотоод хэргийн яам сорилын хэсэг, бодлогын  шалгалтын дүнг нэгтгэж байгаа юм байна. Шалгалт болсноос долоо хоногийн дараа буюу энэ сарын 22 гэхэд хуулчдын шалгалтад үзүүлсэн дүн тодорхой болох юм. Дашрамд дуулгахад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Мягмар  өнөөдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Хуульчийн сонгон шалгаруулалтын дүн гараагүй байхад ийнхүү ажлаа хүлээлгэн өгсөн нь олны анхаарлыг татаж байна. Чухам ямар шалтгаанаар ажлаа өгсөн талаар мэдээлэл алга.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж