8 тэрбумыг залилсан Д.Гүрсоронз маргааш давж заалдана | News.MN

8 тэрбумыг залилсан Д.Гүрсоронз маргааш давж заалдана

8 тэрбумыг залилсан Д.Гүрсоронз маргааш давж заалдана

8 тэрбумыг залилсан Д.Гүрсоронз маргааш давж заалдана

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д.Гүрсоронз,  Д.Дариймаа нар нь 457 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр найман тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. Улмаар 2021 оны аравдугаар сард  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял шийтгэж тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч нараас мөн  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 7 тэрбум 265 сая 839 мянга 273 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл маргааш /2022.02.08/ Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд цахимаар болно. 

Шүүгдэгч нар нь холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байхад  “Орон сууцны хотхон барьж байгаа” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материалыг бэлтгэжээ. Улмаар түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам 1 мкв үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн таван  хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа гэж  457 иргэнээс  8 тэрбум 644 сая 301 мянга 580 төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

Прокурорын байгууллагаас битүүмжилсэн байсан шүүгдэгч нарын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, дансны гүйлгээ хязгаарласан арга хэмжээг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэртээ заажээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-08 192.82.86.146

хохирол барагдуулаагүй бж юун давж заалдах хичнээн айл өрхийг өрөвдөлтэй болгочоод

Avatar

Зочин 2022-02-08 192.82.74.30

Нарны хүү сарны охид нар саран дээрээ очоод амьдарчих байхөө.

Avatar

Оньсого таах уу 2022-02-08 119.40.98.106

Энэ их гоё оньсого, бүх монголчууд 13 жил таагаагүй. Хамтарсан үйлдвэрт 400 тэрбумыг өгөөд уурхай ухуулъя гэтэл, танай 34-ийг бид хариуцахгүй ээ гэсэн бол тэр 400 тэрбумыг юунд өгсөн бэ? Бас адилхан зардал хуваасан бизнес дээр яагаад татварыг нь хөнгөлж өгсөн бэ? бүр 10 дахин хөнгөлсөн бол үүнээс хэн хожих вэ? Одоо бас Хөгжлийн Банк гэдэг бөөн 3-жин 4-жин оньсого. Монголчууд амжихгүй ээ.. Эхний оньсогыг таагаагүй улс дараахыг амжих уу…бас л оньсого…

Avatar

Х.Батсайхан /Bigman training/ 2022-02-08 202.131.244.210

Энэ Шихэрт гэдэг хүн банкинд ажиллаж байсан юм байгаа биз тэр гар хөл болоод байгаа хүмүүсийг нь цуг ял өгөөч ээ шалгаачээ нямбаатараа

Avatar

зочин 2022-02-08 108.202.242.46

ХӨӨРХИЙ ЭЦЭГ ШҮХЭРТ НЬ ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ БАНКИР ХҮН ЮМ УУ, ТӨРСӨН ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ НИЙЛЭЭД БУЖИГНУУЛЖ ӨГСӨН ЮМ БИЗ ДЭЭ АЙМААР ЮМАА

Avatar

zochin 2022-02-08 202.21.100.210

Зүгээр буудчаачээ

Avatar

гүрсоронз 2022-02-08 66.181.161.76

өөрөө буудаач

Avatar

Зочин 2022-02-08 213.87.153.210

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-08 202.9.46.90

Шүхэртийн Батнасан нь Боловсролын сайд асан Ё.Отгонбаярын 2-р эхнэр ажээ

Avatar

Зочин 2022-02-08 202.9.46.90

Чингис хаан” банкинд хүүхдүүдийнхээ хамт хувь эзэмшдэг “Нүүдэлчин” группийн эзэн Б.Шүхэрт

Avatar

Зочин 2022-02-08 202.9.46.90

“Мондулаан Трейд” ХХК-ийн толгой компани болох “Нүүдэлчин групп”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд хэн хэн байдаг вэ. Ерөнхий дарга нь Шүхэртийн Жаргал, гишүүд нь Гавьяат эдийн засагч, банкир Б.Шүхэрт, түүний хүүхэд Шүхэртийн Бүтэд, Шүхэртийн Батнасан, Шүхэртийн Лхамсүрэн /Барилга хот байгуулалтын дэд сайд байсан/ нар байдаг аж. Ийнхүү Б.Шүхэртийн өөрийн хүүхдүүдтэйгээ хамтарч байгуулсан гэр бүлийн компаниуд байгаа бөгөөд өнгөрсөн онд Гурилын үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зээл хусч байсан баримт бий

Avatar

Зочин 2022-02-08 64.119.20.120

Хөгжлийн банкны зээлдэгчид бол цаазаар авахуулах юм байна

Avatar

Зочин 2022-02-08 202.55.188.43

Луйварчидын хуруу гарыг тайрдаг болгоё…хохиролоо барагдуулахгүй бол эд эрхтэнийг нь хужааад зарж хүмүүсийг хохиролгүй болгодог болгоё…харваас гөлийсөн хужааа цустай луйварчин байна шд.

Avatar

Зочин 2022-02-08 202.21.109.43

ner mer zailaa narnii zalilalgch sarnii luivarchin hevel taarna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж