Байдены зөвлөх доод тушаалтнуудаа дээрэлхээд огцорчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Байдены зөвлөх доод тушаалтнуудаа дээрэлхээд огцорчээ

Байдены зөвлөх доод тушаалтнуудаа дээрэлхээд огцорчээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены шинжлэх ухааны ахлах зөвлөх Эрик Ландер доод албан тушаалтнуудаа дарамталсны улмаас өчигдөр албан тушаалаасаа огцорчээ.

Тэрбээр ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа "Таны шинжлэх ухааны зөвлөхөөр ажиллаж, Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын онцгой авьяастай хамт олонтой хамтран ажиллах нэр төрийн хэрэг байлаа. Би огцрох өргөдлөө хоёрдугаар сарын 18-наас өмнө гаргах бөгөөд албан тушаалаасаа огцрох хүсэлтээ бичиж байна. Би өмнөх болон одоогийн хамт ажиллагсдаа дарамталж, гомдоосондоо маш их харамсаж байна" гэж бичжээ.

Ландер огцорсон нь ерөнхийлөгчийн багаас өнөөдрийг хүртэл гарсан хүмүүсээс хамгийн их анхаарал татав. Учир нь Ландерийн үйлдэл нь бусдыг дээрэлхэх асуудлыг үл тэвчих бодлого баримтална гэж эртнээс амласан Байден бодлогыг “зөрчсөн” хэрэг болжээ.

Цагаан ордонд хоёр сарын турш дотоод хяналт шалгалт үргэлжилж, АНУ-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын захирал Ландер доод албан тушаалтнуудаа дарамтлан, доромжилсныг тогтоосон байна. Шалгалтын явцад тус газарт ажиллаж байсан болон одоогийн нийт 14 ажилтан "ажлын хортой орчинтой" гэж мэдэгджээ.

Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон даруй Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар (OSTP)-ын захирал, ерөнхийлөгчийн шинжлэх ухааны зөвлөхөөрөө Эрик Ландерыг томилж байв. Ландерын хувьд хүний ​​геномын зураглалыг хийдэг тэргүүлэгч судлаачдын нэг аж.

Эх сурвалж: POLITICO, RIA NOVOSTI, HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж