Хоёр жил өнжсөн "Хөх сувд"-ыг ирэх сард зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Хоёр жил өнжсөн "Хөх сувд"-ыг ирэх сард зохион байгуулна

Хоёр жил өнжсөн "Хөх сувд"-ыг ирэх сард зохион байгуулна

"Хөх сувд-2022" мөсний баярыг 2022 оны гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Хатгал тосгонд зохион байгуулахаар ажлын хэсэг өнөөдөр /2022.02.08/ хуралдаж шийдвэрлэжээ. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр 20 дахь жилдээ болно.

Энэ жилийн хувьд 20 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Тодруулбал, 2014 онд Хөвсгөл нуурын мөс баяр зохион байгуулах хэмжээнд хүрээгүй нимгэн байсан бол 2020, 2021 онд цар тахлын улмаас зохион байгуулаагүй.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар мөсний баяр хийж, 10 орчим чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан.
Харин дараа жилээс нь буюу 2001 оноос мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болж өргөжин хөгжиж байгаа юм. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж би” тэмцээн, тахтай хатирах морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог уламжлалтай билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж