Тамирчдын гомдлын улмаас өвлийн олимп тасалдаж байна | News.MN

Тамирчдын гомдлын улмаас өвлийн олимп тасалдаж байна

Тамирчдын гомдлын улмаас өвлийн олимп тасалдаж байна

Тамирчдын гомдлын улмаас өвлийн олимп тасалдаж байна

Тамирчид цаг агаарын  нөхцөл, хорио цээрийн дэглэмийн талаар гомдоллож, олимпийн зохион байгуулагчдыг шүүмжилсээр байна. Бээжингийн өвлийн олимп “аюулгүй, гайхалтай” болно гэсэн боловч тамирчдын хувьд нөхцөл байдал муу байна гэнэ. Тамирчдын түр байрлах байрны нөхцөл болон бэлтгэл сургуулилалтаа хийх нөхцөл нь хүнд, заасан хэмжээнээс илүү хүйтэн  байгаа тул зохион байгуулагчдыг лоббидоход хүргэж байна гэлээ.

Шведийн тамирчин Фрида Карлссон Бямба гаригт эмэгтэйчүүдийн 7.5+7.5 км-ийн цанын уралдааны төгсгөлд чичирч, ухаан алдах  шахсан. Үүний дараа Шведийн төлөөлөгчид тамирчдыг хүйтэн жавараас хамгаалахын тулд цанын гүйлтийн тэмцээнүүдийг өглөөгүүр зохион байгуулахыг уриалав. Олон улсын цанын холбооны дүрмийн дагуу агаарын температур -20 хэмээс доош буух үед тэмцээн зохион байгуулахыг хориглодог юм байна. Карлссоны Бямба гаригт  тэмцээнд оролцох үед агаарын хэм -13С хэм байсан ч Шведийн багийн ахлагч Андерс Быстроем сэтгүүлчдэд хэлэхдээ, салхины хүйтнийг харгалзан агаарын хэм – 31 хэмд ойртсон байна гэжээ. Үүнээс үүдэн хэт хүйтэн нөхцөлд тэмцээнд оролцож чгадахгүй гэсэн хэсэг бүлэг тамирчид гомдол мэдүүлжээ.

Мөн Covid-19-ийн цөөн хэдэн тохиолдол тамирчид, багийн албан тушаалтнууд дунд  бүртгэгдсэн бөгөөд тусгаарлах дүрмийг тойрсон төөрөгдөлөөс болж бухимдал үүсчээ. Хятад улс вирусаас сэргийлэхийн тулд маш их арга хэмжээ авч, гадны  үзэгчдийг хориглож, тасалбарыг олон нийтэд зарахыг хориглосон. Үүнээс гадна хэвлэл мэдээлэл, тамирчид, ажиглагчдыг тодорхой "хөөсний бүсэд" байлгаж байгаа. Дүрэм журмын дагуу халдвараар өвчлөгсөд эдгээр бөмбөлөгт бүрэн вакцинд хамрагдах эсвэл 21 хоног хорио цээрийн дэглэмд байх ёстой.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Бельгийн уралдаанч Ким Мейлеманс инстаграмдаа түүнийг нэг тусгаарлах байгууламжаас нөгөөд аваачсан гэж нулимс дуслуулан бичжээ. Гэхдээ халдвар авсан хүмүүсийг 24 цагийн зайтай хоёр удаа шинжилгээнд хамруулах ба  хариу сөрөг гарах хүртэл тусгаарладаг байна. Үүний дараа хариу гартал дахин тусгаарлагдах ёстойг Ким мэдээгүй бололтой.  Түүнчлэн Covid-19-ийн дүрэм журам тамирчид, дасгалжуулагчидад таалагдахгүй байгаа тул нийт дунд гомдол, шүүмжлэл их дагуулснаар тэмцээн цаашид үргэлжилхэд бэршээлтэй байна гэж зохион байгуулагчид мэдээллээ.

Эх сурвалж: BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-08 192.82.80.78

-13 hem ch youm shig -31 hemd oirtson gej bicheed shar hadnii hurtsiin tasgiinhnaas arai deer bichsen bololtoi. Tegeheer -13 hem salgitai bolohoor -31d oirtdog kkk
Tsag agaariin talaar a useggiu setguulch bololtoi. Jaahan nom u shina baigaa

Avatar

й 2022-02-08 66.181.191.171

Ар халхын жаврыг бодвол гайгүй биз.

Avatar

Зочин 2022-02-08 66.181.161.104

Өвөл манай баялаг. гэж нэг үг байдаг бил үү

Avatar

Зочин 2022-02-08 78.165.128.103

Ямар улсууд гомдол гаргасан гэхээр 2 улс ч юм шиг, тур байрны нехцел нь хунд гэдэг нь юу юм бол. Цаг агаар хуйтэн гэхээр зевхен хятадууд уралдааныг зохион байгуулсан ч юм шиг. Тэмцээнийг олон улсын зохион байгуулах хороо зохион байгуулж, олон улсын шуугчид шуудэг биз дээ. Крантин бол харин тухайн улс нь хийх байх даа. Уг нь олимпийн хороо ажиллаж байх естой. Тэгэхээр сонин л мэдээ юм байна.

Avatar

Зочин 2022-02-08 64.119.21.201

Та энэ өмгөөлөл Хятадуудад хүргэмээр юм биш үү? Хэ хэ хэ.

Avatar

Зочин 2022-02-08 103.111.68.3

Мэдээж халдварын дэглэм гээд түвэгтэй байдал бий болговол тамирчидад хэцүү л дээ.

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2022-02-08 64.119.21.201

Ер нь Хятадад энэ олимпиад наадам хийхийг эсэргүүцэх нь зөв л байсан шүү дээ. Хятад бол Олимп хийхэд үл нийцэх зүдэг муухай юм хийж байгаа улс.

Avatar

evroopoos 2022-02-08 62.235.76.149

Mash muu bolgooroi gej Amerik ah ni daalgavar ogson sh dee

Avatar

Зочин 2022-02-08 66.181.176.244

Энэ олимп амжилттай болж дуусна. Барууныхан хаана өө сэв байнав гээд л хйыгаа нь ойлгомжтой.

Avatar

Зочин 2022-02-08 150.129.140.100

Tegeed uvul huitend tsanaar gulgahgui geed suuj baih yum uu

Avatar

Зочин 2022-02-08 213.87.153.210

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Лавлаа 2022-02-08 192.82.75.89

Цаг агаарын хатуу ширүүн нөхцлөөс биш Манайх өвлийн олимп зохион байгуулахад юухан байхав ха ха

Avatar

jawar owgon 2022-02-08 202.126.88.165

suga usersen nus n ter chigtee holdohgui bol ymar yumniih n owoliin olimp baidgiin

Avatar

Зочин 2022-02-08 203.91.115.52

Магай сайтуудын цаг уурын мэдээ нийтлэгчид энэ мэдээнээс үлгэр аваасай. Монгол ойлголтоор биш шинжлэх ухааны найруулгын дагуу орчуулжээ. Сайн байна.

Avatar

Зочин 2022-02-08 202.55.188.43

Хамгийн муу олимпын тоглолт болж байна….хужааа нар хүн болох болоогүэээ

Avatar

Zochin 2022-02-08 157.52.221.140

Kkk tsag agaar bol iluuts bailgui dee teriig yaltai bilee ugaasaa uvliin olimp shuu dee huiten bhan medeej shuu dee saya japand zohion baiguulagdsan olipmd bas baahan gomdol meduuleed bsan oron evdersen hevreg jijighen hothonoos gargahgui beleg selt avaagui Ene ter geel haraad bhad evropuud aziudiig deerelheed bh shig huiten bol uraldhaal bolichiholdoo

Avatar

Зочин 2022-02-08 139.5.217.90

Монголд 12 сард өвлийн олимп зохиовол манайхан цөм ш*** бус уу. Ха ха.

Avatar

Хотын уугуул иргэн 2022-02-08 150.129.140.249

цаг агаарын нөхцөл байдлын талаар санал гомдлоо Хурмаст тэнгэрт гаргах хэрэгтэй байх. -13 хэмийн хүйтэнд уралдаж чадахгуй юм бол болих хэрэгтэй. Хаашаа нялцгай биетэй амьтан бэ. Бусад нь зүгээр л уралдаж болоод л байна. Барууныхан санаатайгаар ямар нэгэн өө, сэв л олж гаргаж ирэх гээд л байгаа юм уу даа.

Avatar

Зочин 2022-02-08 192.82.91.111

baruund hasah 5 gradusaas ch ih hviterehgui ch dee. beejen bol haritsangui dulaan ovoltoi gazar ch dee..

Avatar

Хххх 2022-02-08 66.181.161.58

юм ойлгодоггүй мал вэ чи! -20с дээш байж болохгүй гэж байхад -31 хүрсэн гэнэ. -13 ч хүйтэн цагаар шүү.

Avatar

Зочин 2022-02-08 202.21.100.210

Дандаа зөөлөн дулаан уур амьсгалд амьдарна гэж юу байдаг юм вэ? Европынхон даварч байхгүй юу Улаанбаатар хотод өвлийн олимпи 2-3 сард зохиогдоно гэвэл барьж идэх нь хөгшин Европ

Avatar

Зочин 2022-02-08 72.196.192.250

Chi ch hotiin irgen boloogvi l baigaa yum bna daa ! Soel irgenchiltei ornii irged gedeg chini manai ornii mal bishshvv dee! Manai ornii hvn l malfaigaa adil tesver tevcheereeree gai huuldagiim, irgenshiltei ornuudad bol hvn amidrah taatai nuhtsuluu bvrdvvldeg baihgvi yv daa !

Avatar

зочин 2022-02-08 66.181.180.158

Өвлийн олимпыг манайд зохион байгуулбал тамирчид нь хөл, гараа хөлдөөгөөд бөөн юм болох юм байна л даа

Avatar

Зочин 2022-02-08 202.126.90.48

Тэгвэл маш сайн бүх алтыг нь монгол авна.

Avatar

Зочин 2022-02-08 192.82.83.65

Ваа нээх олон тамирчинтай ч юм шиг ккк

Avatar

иргэн 2022-02-08 64.119.24.74

Манай хүйтнээс илүү хүйтэн салхи гэж нэг юм бна. Гадаа бол энэ гарууд зогсоогоороо хөлдөнө

Avatar

Зочин 2022-02-08 202.21.108.41

ийм болоод л Монголд өвлийн спорт хөгждөггүй юм байна л даа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж