Тамирчдын гомдлын улмаас өвлийн олимп тасалдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Тамирчдын гомдлын улмаас өвлийн олимп тасалдаж байна

Тамирчдын гомдлын улмаас өвлийн олимп тасалдаж байна

Тамирчид цаг агаарын  нөхцөл, хорио цээрийн дэглэмийн талаар гомдоллож, олимпийн зохион байгуулагчдыг шүүмжилсээр байна. Бээжингийн өвлийн олимп “аюулгүй, гайхалтай” болно гэсэн боловч тамирчдын хувьд нөхцөл байдал муу байна гэнэ. Тамирчдын түр байрлах байрны нөхцөл болон бэлтгэл сургуулилалтаа хийх нөхцөл нь хүнд, заасан хэмжээнээс илүү хүйтэн  байгаа тул зохион байгуулагчдыг лоббидоход хүргэж байна гэлээ.

Шведийн тамирчин Фрида Карлссон Бямба гаригт эмэгтэйчүүдийн 7.5+7.5 км-ийн цанын уралдааны төгсгөлд чичирч, ухаан алдах  шахсан. Үүний дараа Шведийн төлөөлөгчид тамирчдыг хүйтэн жавараас хамгаалахын тулд цанын гүйлтийн тэмцээнүүдийг өглөөгүүр зохион байгуулахыг уриалав. Олон улсын цанын холбооны дүрмийн дагуу агаарын температур -20 хэмээс доош буух үед тэмцээн зохион байгуулахыг хориглодог юм байна. Карлссоны Бямба гаригт  тэмцээнд оролцох үед агаарын хэм -13С хэм байсан ч Шведийн багийн ахлагч Андерс Быстроем сэтгүүлчдэд хэлэхдээ, салхины хүйтнийг харгалзан агаарын хэм – 31 хэмд ойртсон байна гэжээ. Үүнээс үүдэн хэт хүйтэн нөхцөлд тэмцээнд оролцож чгадахгүй гэсэн хэсэг бүлэг тамирчид гомдол мэдүүлжээ.

Мөн Covid-19-ийн цөөн хэдэн тохиолдол тамирчид, багийн албан тушаалтнууд дунд  бүртгэгдсэн бөгөөд тусгаарлах дүрмийг тойрсон төөрөгдөлөөс болж бухимдал үүсчээ. Хятад улс вирусаас сэргийлэхийн тулд маш их арга хэмжээ авч, гадны  үзэгчдийг хориглож, тасалбарыг олон нийтэд зарахыг хориглосон. Үүнээс гадна хэвлэл мэдээлэл, тамирчид, ажиглагчдыг тодорхой "хөөсний бүсэд" байлгаж байгаа. Дүрэм журмын дагуу халдвараар өвчлөгсөд эдгээр бөмбөлөгт бүрэн вакцинд хамрагдах эсвэл 21 хоног хорио цээрийн дэглэмд байх ёстой.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Бельгийн уралдаанч Ким Мейлеманс инстаграмдаа түүнийг нэг тусгаарлах байгууламжаас нөгөөд аваачсан гэж нулимс дуслуулан бичжээ. Гэхдээ халдвар авсан хүмүүсийг 24 цагийн зайтай хоёр удаа шинжилгээнд хамруулах ба  хариу сөрөг гарах хүртэл тусгаарладаг байна. Үүний дараа хариу гартал дахин тусгаарлагдах ёстойг Ким мэдээгүй бололтой.  Түүнчлэн Covid-19-ийн дүрэм журам тамирчид, дасгалжуулагчидад таалагдахгүй байгаа тул нийт дунд гомдол, шүүмжлэл их дагуулснаар тэмцээн цаашид үргэлжилхэд бэршээлтэй байна гэж зохион байгуулагчид мэдээллээ.

Эх сурвалж: BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж