Пёньяныг цөмийн зэвсэгт биш, иргэддээ анхаарлаа хандуул гэв

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Пёньяныг цөмийн зэвсэгт биш, иргэддээ анхаарлаа хандуул гэв

Пёньяныг цөмийн зэвсэгт биш, иргэддээ анхаарлаа хандуул гэв

АНУ-аас Хойд Солонгосыг цөмийн зэвсэг, пуужинд биш иргэдийнхээ хэрэгцээнд анхаарлаа хандуул гэж өчигдөр уриаллаа. Олон улсын хориг арга хэмжээнээс хамаараад тусгаарлагдмал улсын хүмүүнлэгийн нөхцөл байдал муудаж байгаа нь үнэн билээ.

“Хойд Солонгосыг хүний эрхийг дээдлэн, хоморголон хөнөөх хууль бус зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлэхээсээ урьтаад, ард түмнийхээ хэрэгцээг нэн тэргүүнд тавьж, тэдний сайн сайхны төлөө тууштай байгаагаа харуулахыг бид уриалж байна” гэж НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч Линда Томас Грийнфилд хэлжээ.

НҮБ 2006 оноос хойш цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдээс шалтгаалан Хойд Солонгост хориг арга хэмжээ авч байна.  Хориг арга хэмжээний хүрээнд Хойд Солонгосын нүүрс, төмөр, хар тугалга, нэхмэл эдлэл, далайн бүтээгдэхүүн зэргийн экспортыг хориглож, түүхий тос, боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний импортыг хязгаарласан. Орос, Хятад хоёр тус  улсын хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор, НҮБ-ын хориг арга хэмжээг зөөлрүүлэхийг оролдсон ч энэ нь зөвлөлийн гишүүдийн дэмжлэгийг төдийлөн сайн аваагүй.

 “Хэрвээ НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл зөвхөн геополитикийг бус жирийн солонгос иргэний тухай бодож байгаа бол энэ саналыг дэмжих нь зүйтэй” гэж НҮБ дахь Оросын Элчин сайдын орлогч Дмитрий Полянский хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж