"Шинийн 7-нд золгохыг цээрлэсэн ёс байхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

"Шинийн 7-нд золгохыг цээрлэсэн ёс байхгүй"

"Шинийн 7-нд золгохыг цээрлэсэн ёс байхгүй"

Өнөөдөр билгийн тооллоор шинийн 7. Харин жил бүрийн энэ өдөр золгохыг цээрлэдэг гэлцдэг. Мөн Төгсбуянтын зурхайгаар энэ жил шинийн 7 хоёр өдөр тохиож буй. Энэ талаар "Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр "Жил бүр тэгж байдаг юм. Зарим жил шинийн 7-н тасарч, нэмэгдэнэ. Энэ талаар зурхайч Л.Тэрбиш багш сайхан тайлбарласан байна лээ. Шинийн долоонд золгохыг цээрлэх ёс байхгүй. Шинийн 15-ндаа багтаж, буян үйлдэх ёстой болохоос тэр өдөр золгож болохгүй гэсэн юм огтоос байхгүй. Монголчууд шинийн 1-ндээ аав, ээж болон ахан дүүстэйгээ золгож, шинийн гурвандаа тавгийн идээгээ хураадаг. Шинийн долоон давхцах нь сайн, муу ч биш. Зурхайн тоололд хэвийн л үзэгдэл. Надад 1964 оноос хойшхи бүх материал бий. Сар шинийн өдөр тасарсныг Төвөдөөр "чад", өдөр нэмснийг нь "цаг" гэдэг юм. Шинийн 15-ны өдөр бүр сайн. Хүмүүс энэ өдрүүдэд муу үйл хийхээс цээрлэхээс биш тухайн өдрийг цээрлэнэ гэж байхгүй. Зурхайн ухаанд өдрийн бус цагийг нь голлодог" гэв.

Шар зурхайч М.Намсрайгийн зүгээс монголчууд буруу өдрөө шинэлсэн гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тэрбээр “Шар зурхайд хоёрдугаар сарын 1-нд шинийн 1 гэж бичигдсэн. Харин битүүн нь нэгдүгээр сарын 31. Нийтээрээ буруу өдөр шинэлчихлээ. Энэ шинэ үзэгдэл ч биш. Залуу наснаасаа л нүүдэлчин монголчуудынхаа уламжлалт аргаар зурхай зурлаа. Ингэж зөрсөн, буруу өдрөө шинэлсэн тохиолдол гарч л байсан. Өдөр алгасна, эсвэл давхардана гэж байхгүй. Ийм л зүйл хийж байгаа улс. Дараа жил энэ зурхайгаар Цагаан сар нь бүр нэг сараар зөрнө. 2025 онд гуравдугаар сарын 1-нд цагаалахаар байгаа. Би болон шар зурхайгаа дагадаг монголчууд хоёрдугаар сарын 1-ндээ шинэлж, мөрөө гаргасан” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж