"Нөөцийн мах хотын хэрэгцээг бүрэн хангана"

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

"Нөөцийн мах хотын хэрэгцээг бүрэн хангана"

"Нөөцийн мах хотын хэрэгцээг бүрэн хангана"

Ихэнх аймгуудад шүлхий болон малын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавих хяналт энэ жил чангарсан. Үүнтэй холбоотойгоор нөөцийн мах бэлтгэх ажилд онцгой анхаарч байгаа бөгөөд, хэчнээн аж ахуй нэгж аль аймгаас татан авалт хийж байгааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас тодрууллаа.

Салбар яамны өгсөн мэдээллээр энэ хавар цаг агаарын нөхцөл байдал сайн байх учир мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүс олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Засгийн газраас бэлтгэсэн нөөц, өвс тэжээлийг одоогоор гаргаагүй байгаа. Нөөцийн мах хотын хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолсон гэв.

2022 онд нийслэлчүүдийн хэрэглэх нөөцийн махыг бэлтгэх, ханган нийлүүлэх ажлыг өнгөрсөн долдугаар сараас эхлүүлсэн. Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил нийт 13 мянган тонн махыг бэлтгэхээр төлөвлөсөн. Махны шим тэжээлийг алдагдуулалгүйгээр урт хугацаанд хадгалдаг тул махны эрүүл ахуйн чанарыг сайн шалгаж хадгалалтын горимыг нарийн төлөвлөдөг. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд мах нийлүүлэх хүсэлтээ гаргаж өгсөн аж ахуй нэгжүүдээс эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэл, хадгалах агуулахын шаардлагыг хангасан 20 гаруй компани мах нийлүүлэхээр болсон. Одоогийн байдлаар бэлтгэгдэн ирсэн 11 мянган тонн махыг нөөцлөхөд бэлэн болоод байгаа бол хоёр мянган тонн махыг шинжилж стандартад нийцэх эсэхийг шалгаж байгаа.

Махны тухайд хонь, үхэр, ямааны мах бэлдсэн. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд нөөцийн мах хангалттай хүрнэ гэж тооцоолж байгаа. Энэ жилийн хувьд малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй аймаг, сумаас татан авалт хийж байгаагаараа онцлог. Үнийн хувьд судалгаа хийж байна. Урьдчилсан байдлаар ирэх сараас худалдаанд гаргана.

Нөөцийн мах бэлтгэлд 100 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуй нэгжүүдэд олгосон. Нийт махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах бөгөөд 1-2 килограммаар савалж зарахаар төлөвлөсөн гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж