Johnson & Johnson компанийн тальк хорт хавдар үүсгэдэг гэв

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Johnson & Johnson компанийн тальк хорт хавдар үүсгэдэг гэв

Johnson & Johnson компанийн тальк хорт хавдар үүсгэдэг гэв

 "Johnson & Johnson" компанийн хүүхдийн нунтаг /тальк/-наас хорт хавдар үүсгэгч илэрсэн байна. Үүний дагуу тус компани аюулгүй байдлыг чухалчилж нунтаг талькаа цаашид борлуулахгүй байх талаар хувьцаа эзэмшигчдийн  санал бодлыг нь хүлээж байна гэв.

Өмнө 2020 онд Канад болон АНУ-д нунтаг талькаа худалдахаа зогсоож байжээ. Учир нь АНУ-ын зохицуулагчид нунтгийн   дээжид асбестын нэг төрөл болох хорт хавдар үүсгэдэг хризотил ислэгийг илрүүлсний дараа хүүхдийн нунтаг борлуулалт буурсан байна. Одоо тус компанийг  34,000 гаруй хүн шүүхэд өгсөн ба  үүнд хүүхдийн нунтаг хэрэглэж, улмаар өндгөвчний хорт хавдар туссан гэх эмэгтэйчүүдийн тоо дийлэнх нь байна.

Johnson & Johnson компанийн хэвлэлийн төлөөлөгч хорт хавдар үүсгэгч бодис агуулаагүй ба өндгөвчний хорт хавдар үүсгэх шалтгаан болохгүй гэж хариу мэдэгдээд байгаа юм.

Дэлхийн хамгийн зөөлөн ашигт малтмал болох тальк нь цаас, хуванцар, эмийн үйлдвэр зэрэг олон салбарт ашиглагддаг хэд хэдэн оронд олборлогддог. Талк нь зөөлрүүлэх шинж чанартай тул живхний тууралтыг эмчлэхэд болон хувийн ариун цэврийн бусад хэрэглээнд ашигладаг гэсэн үг юм. Гэсэн хэдий ч тальк  заримдаа бохирдож, ислэг нь биед нэвтэрч байвал хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогджээ. Тиймээс сүүлийн үед компаниуд талькийн оронд эрдэнэ шишийн цардуулаг ашиглах болсон байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж