14 хүртэлх насны 10 хүүхэд тутмын 4 нь уншиж ойлгох чадвар муу байна

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

14 хүртэлх насны 10 хүүхэд тутмын 4 нь уншиж ойлгох чадвар муу байна

14 хүртэлх насны 10 хүүхэд тутмын 4 нь уншиж ойлгох чадвар муу байна

БШУЯ-наас хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хичээлийн хоцрогдлын оношилгооны судалгаа танилцууллаа.


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан:

-Хоёр жилийн хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг хаасан. Нийтдээ 73 цэцэрлэгт халдварын тохиолдол бүртгэгдсэн. Халдвар голомтолж тархаагүй бөгөөд багш, суралцагч нар вакцинд идэвхтэй хамрагдсан. Цаашдаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахгүй байх тал дээр ажиллаж байна.  Ямар хичээл дээр хүүхдүүд хоцрогдолтой байгаа талаар 1-12 ангийн бүх хүүхдүүдээс гарааны үнэлгээний шалгалт авсан.

Гарааны үнэлгээнд нийт  62 мянга гаруй хүүхэд хамрагдсан. Сэтгэл эмзэглүүлсэн үр дүн гарсан. 7-14 насны хүүхдийн 61 хувь унших чадвар эзэмшсэн байна. Өөрөөр хэлбэл, 14 хүртэлх насны 10 хүүхдийн 4 нь уншиж ойлгох чадвар муу байна.

Англи хэл, түүх, физик, хими, математик, газарзүй монгол хэл гэх мэт хичээлүүд дээр суралцагчид хоцрогдолтой байна.  Цахим хичээл сургалт  маш их маргаан дагуулсан. Хөдөөний хүүхдүүдийн цахим хичээлд хамрагдах байдал сул байлаа. Эдгээрт багшийн заах арга ур чадвар, багш суралцагч нарын цахим сургалтад хэрэглэж буй программыг хэрэглэх чадвар, багаар ажиллах ур чадвар, асран хамгаалагчдын тусламж гэх мэт хүчин зүйлс нөлөөлж байна.

Хүүхэд цахим сургалтад идэвхтэй хамрагдахад эцэг эхийн оролцоо чухал байна. Судалгаагаар 40-өөс  доош насны эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн ажилласан байна. 40-өөс дээш насны эцэг эхчүүд сул гэх үр дүн харагдлаа. Цар тахлын өмнө үүссэн хоцрогдол, дараах хоцрогдолд хүүхдүүд гүн нэрвэгдсэн байна. Хүүхэд сургууль завсардалт маш их өртсөн байна. Судалгаагаар 2000 орчим хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна. Тиймээс энэ хавар танхимаар хичээллэх боломж, цар тахалын эрсдлийг судалж байна.

МУИС-ийн багш, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн:

-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хаврын улирлын хичээл сургалтыг хэрхэн нээх талаар санал зөвлөмж дээр МУИС, ХӨСҮТ, УОК,  Боловсролын үнэлгээний төвтэй хамтарч ажилласан. Омикрон хувилбарын тархалт нэгдүгээр сард ихэссэн. Нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхээр халдварын тархалт тохиолдлын тоо ихэсч болзошгүй байна. Цагаан сарын баярын дараа хичээл сургалтын үйл ажиллагааг нээх нь эрсдэлтэй. Тиймээс танхимын хичээл эхлэх хугацаа хоёрдугаар сарын 7 байсныг 7 хоногоор хойшлуулсан.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж