Тайваньд "Patriot" пуужин худалдах 100 сая долларын гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Тайваньд "Patriot" пуужин худалдах 100 сая долларын гэрээ байгуулав

Тайваньд "Patriot" пуужин худалдах 100 сая долларын гэрээ байгуулав

АНУ-аас Тайваньд 100 сая ам.долларын өртөгтэй тоног төхөөрөмж, үйлчилгээ борлуулахыг зөвшөөрлөө гэж Пентагон мэдэгдлээ. АНУ-ын Батлан хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлагаас өчигдөр гаргасан мэдэгдэлд, Вашингтон дахь Тайванийн элчин сайдын яамнаас хүссэн худалдан авах эрхийг Төрийн департамент зөвшөөрсний дараа Конгресст мэдэгдэх шаардлагатай гэрчилгээг хүргүүлсэн гэжээ.

Тайвань "Patriot" агаарын довтолгооноос хамгаалах системийг шинэчилснээр   "хүлээн авагчийн аюулгүй байдлыг сайжруулж, бүс нутгийн улс төрийн тогтвортой байдал, цэргийн тэнцвэрт байдал, эдийн засаг, дэвшлийг хадгалахад тусална" гэж DSCA мэдэгдэлд дурджээ.

Хамгаалах системийн гол гүйцэтгэгчид нь "Raytheon Technologies"," Lockheed Martin" нар байх юм.  Тайванийн Батлан хамгаалах яам шинэ "Patriot" пуужинг авах шийдвэрийг 2019 онд ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа дахь АНУ-ын албаны хүмүүстэй хийсэн уулзалтын үеэр гаргасан гэж мэдэгдэв.

АНУ-аас Тайваньтай албан ёсны харилцаа тогтоогоогүй ч Вашингтон  хамгийн том дэмжигч бөгөөд өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангах үүрэгтэй гэж ажиглагчид болон Пентагон үзэж байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж