5 олимпоос алтан медаль хүртсэн тэшүүрийн хатан хаан Ирен Вюст

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

5 олимпоос алтан медаль хүртсэн тэшүүрийн хатан хаан Ирен Вюст

5 олимпоос алтан медаль хүртсэн тэшүүрийн хатан хаан Ирен Вюст

Нидерландын тэшүүрчин Ирен Вюст таван өөр олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Өдгөө 35 настай тэрбээр өчигдөр/2022.02.07/ гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн төрөлд түрүүлсэн юм. Харин мөнгөн медалийг Японы тамирчин Михо Такаги, хүрэл медалийг Нидерландын тэшүүрчин Антуанетте де Йонг нар хүртжээ.

Олимпоос 12 дахь медалиа хүртсэн Вюст ирэх сард зодог тайлахаа мэдэгдсэн бөгөөд өчигдөр түрүүлснийхээ дараа сэтгүүлчдэд хандан “Галзуу зүйл боллоо. Олон сэтгэл хөдлөл давхцаж байна. Ялангуяа эерэг сэтгэл хөдлөлүүд нь илүү байна. Намайг олимпод оролцохоор л нэг ид шидийн зүйл тохиодог. Тэр зүйл л хамгийн шилдэг намайг гаргаж ирдэг” гэжээ.

Ирен Вюст одоогийн байдлаар олимпоос зургаан алт, таван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Түүнд эмэгтэйчүүдийн 1000 метрийн төрөлд дахин медаль хүртэх боломж бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж