Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1100 тохиолдол бүртгэгдсэний 679 нь нийслэл Улаанбаатарт, 421 нь орон нутагт илэрчээ.
Түүнчлэн эмнэлэгт 5306 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 523 хүний биеийн байдал хүнд, 65 хүний бие нэн хүнд байна. Мөн 1154 хүүхэд, 450 жирэмсэн эмэгтэй Covid-19 халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Харамсалтай нь, сүүлийн хоногт 41-60 насны хоёр, 61-80 насны хоёр, нийт дөрвөн хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас баржээ.
Өдөрт бүртгэгдэх халдварын тоо цагаан сарын өдрүүдэд буураад байсан бол ийнхүү өнөөдрөөс дахин 1000 давж, нас баралт ч нэмэгдлээ.
Холбоотой мэдээ