Японы парламент өнөөдөр “Хятад дахь хүний эрхийн ноцтой асуудал”-ын тухай тогтоол баталж, нөхцөл байдлыг намжаах арга хэмжээ авахыг Бээжингийн засгийн газраас хүслээ. Хятадын хүний эрхийн байдалд санаа зовниж буй АНУ тэргүүтэй дипломатууд бойкот зарласны дараа Бээжингийн өвлийн олимпд засгийн газрын төлөөлөгчдөө илгээхгүй гэж зарласан. Гэхдээ Токио тус алхамд нэгдээгүй юм.
Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн ерөнхий сайдын албан тушаалыг хашиж буй Фумио Кишида хэд хэдэн улс төрийн уулзалт дээр Хятадын талаарх асуудалд хамаагүй оролцох бодолгүй байгаа гэж хэлж байсан. Гэхдээ арваннэгдүгээр сард Батлан хамгаалахын сайд асан Гэн Накатаниг хүний эрхийн асуудал хариуцсан туслахаар томилж, Хятад дахь асуудалд анхаарал хандуулахыг даалгасан юм.
Японы парламентын доод танхимаас баталсан тогтоолд, Шинжаан-Уйгарын өөртөө засах орон болон Төвөд, Хонконгт олон улсын хамтын нийгэмлэг хоригдож буй хүмүүст, шашин шүтлэгийн эрх чөлөөнд халдсан зэрэг асуудалд санаа зовниж буйг илтгэн, арга хэмжээ авах юм байна.
Уг тогтоолд "Хүний эрхийн асуудал нь зөвхөн дотоодын асуудал байж болохгүй. Учир нь хүний эрх нь бүх нийтийн үнэт зүйлсийг агуулдаг бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн санаа зовоох зүй ёсны асуудал юм. Хүний эрхийн ноцтой нөхцөл байдлын бэлгэ тэмдэг болсон статус-кво-д хүч хэрэглэн өөрчлөлт оруулах нь олон улсын хамтын нийгэмлэгт заналхийлж байна" гэж мэдэгдэв. Хятадын Гадаад хэргийн яам хариу мэдэгдэлдээ "Энэ тогтоол нь бодит байдлыг үл ойшоож, Хятадын хүний эрхийн байдлыг хорлонтойгоор гүтгэж, олон улсын хууль эрх зүй болон олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчсөн, Хятадын дотоод хэрэгт бүдүүлэг хөндлөнгөөс оролцож, туйлын харгис шинж чанартай" гэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ