Ардын намын архаг гишүүн

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

76:1 - БЯМБАЦОГТ

Ардын намын архаг гишүүн

Ардын намын архаг гишүүн

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 буландаа УИХ-ын 16-р тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан С.Бямбацогтыг онцолж байна.


Ховдчуудаас итгэл хүлээж, УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож буй гишүүн бол С.Бямбацогт. Бизнесийн салбараас улс төрд “урвасан” улстөрчийн нэг. Сонгогдсон тоогоороо бол тэр энэ парламентад туршлагатай нэгэн. Тэрбээр эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

Хуульзүйн сайд, байнгын хорооны дарга, МАН-ыг цөөнх байхад бүлгийн дарга хийж байсан гээд түүнд улстөрчийн хувьд арвин туршлага бий.

Улс төрд “урвахаас” өмнө тэрбээр бизнесмен байсан бөгөөд "Нью прогресс" компаниа групп болтол нь өргөжүүлж, барилга, зам гээд олон салбарт үйл ажиллагаа явуулдаг байсан нэгэн. Улс төрд орсон учраас тэрбээр компаниа 2014 онд бусдад шилжүүлсэн гэдэг. Тиймээс ч 2015 он хүртэл түүний Хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгэлтэй байсан тус компаани “алга” болчихсон. Мэдээж бизнесийнхэн нь түүний оролцоо одоо ч тус компанид нь байдаг ч далд байдлаар оролцоотой гэх нь бий. Учир нь тус группийг одоо түүний төрсөн дүү нар болон С.Бямбацогт гишүүний хүү эзэмшиж буйг онцлоё.

Ул стөрийн замнал гэвэл тэрбээр 2008 оноос эхлэн тасралтгүй дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн. МАН-ын бүлэг 2012-2016 оны хооронд хүчтэй сөрөг хүчин байхад түүний оруулсан гавьяа их. Бүлгээ зангидаж, сөрөг хүчний үүргээ сайн биелүүлсэн нь 2016 онд МАН олонх нөлөөлсөн гэхэд буруудахгүй болов уу. Эрх баригч АН-ыг, УИХ-ын дарга З.Энхболдыг чуулганаа завсарлуулж, сөрөг хүчинтэй тохиролцоо хийх хүртэл нь сөрж зогссон сөрөг хүчнийг С.Бямбацогт ахалж байсныг одоо ч тодотгох хүмүүс олон бий. Эрх баригч намынхан олноороо ЖДҮ авч, асуудалд орж байхад "ЖДҮ-чидтэй тэмцэх" ёстой гэж нам дотроо сөрөг хүчин болж байсан цөөн гишүүдийн нэг нь тэр. Тиймээс нам дотроо ч парламент дотроо ч сайн сөрөг хүчин хийж чаддаг улстөрч гэж тодорхойлж болно.

2016 оны сонгуулийн дараа сөрөг хүчний ажлаа сайн хийсэн С.Бямбацогтыг МАН олонх болоод Хуульзүй дотоод хэргийн сайдаар шагнасан.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Эрүү болон Зөрчлийн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хил, Цагдаа, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гээд эрх зүйн орчинд голлох ач холбогдолтой 23 нэр бүхий хуулийг шинэчлэн батлуулсан. Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад ажлын хэсгийг ахалж, Зөвшилцлийн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан нь мөн л бусад намууд, Ерөнхийлөгчтэй ойлголцох гээд чухал ажлыг ч тэр нугалсан. Тэр попорч дэвдэггүй,  бодлого тодорхойлж, ачаа үүрдэг нэгэн байхыг чухалчилдаг гэж танхимын нөхөд нь тодорхойлох нь ч бий.

2016-2017 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллахдаа ердөө жил гаруйн хугацаанд Эрүү болон Зөрчлийн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хил, Цагдаа, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гээд эрх зүйн орчинд голлох ач холбогдолтой 23 нэр бүхий хуулийг шинэчлэн батлуулж чадсан гавьяатай. Тэр дундаас урьд нь гэмт хэрэгт тооцдоггүй байсан гэр бүлийн хүчирхийллийг хуульчилсан нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах, далд үйлдэгддэг асан гэмт хэргийг ил болгож хүн бүр хүчирхийлэлтэй тэмцэх нүд чих нь байхад том хувь нэмэр оруулсан. Түүнийг сайдаар ажиллаж байх үед эх орны хилийн заставт үүрэг гүйцэтгэж буй хилчид, эгэл бор цагаа нарын эрх зүйн болон нийгмийн баталгаа сайжирч, цалин хөлс нь нэмэгдсэн гэдэг.

Аль 2014 онд ярьж байсан хөгжлийн бодлогын асуудалд тэр анхаарсаар ирсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой, түүнийгээ заавал хэрэгжүүлдэг байх талаар тусгуулж, Алсын хараа-2050-ын ажлын хэсгийг ахалж батлуулсан. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай болоход анхаарч, өдгөө Эдийн засаг, хөгжлийн яамтай болоод буй. Монгол Улс сүүлийн 30 жилийн түүхэндээ анх удаа хөгжлийн асуудлаа нэгтгэн зангидах, төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг нь тооцох институцтэй болж байна.

С.Бямбацогт сонгогдсоноосоо хойш улстөрчийн хувьд бодлого тодорхойлоход гар бие оролцож, улстөрч гэж попордоггүй цөөн гишүүдийн нэг. С.БЯМБАЦОГТЫН НАМТАР

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1992 ондХовд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль
  • 1999 ондСанхүү эдийн засгийн дээд сургууль Эдийн засагч
  • 2005 ондНидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч
  • 2014 ондМонгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1998-2000 онд"Ховдын өргөө" ХХКомпаний ерөнхий захирал
  • 2000-2006 онд"Нью Прогресс" ХХКомпаний захирал
  • 2006-2008 онд"Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2008 онд"Нью Прогресс" группын Ерөнхийлөгч
  • 2008-2012 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2013-2016 ондМонгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
  • 2016-2020 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2018-2019 ондЁс зүйн дэд хорооны дарга
  • 2019-2020 ондМонгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2020 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020 оноосМонгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

ГАДААД ХЭЛ:

  • Англи

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж