Макрон: Франц улс Оростой сайн харилцаатай байхыг эрхэмлэнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Макрон: Франц улс Оростой сайн харилцаатай байхыг эрхэмлэнэ

Макрон: Франц улс Оростой сайн харилцаатай байхыг эрхэмлэнэ

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээ хийхээр Москвад айлчилсан билээ. Хоёр ерөнхийлөгчийн уулзалт таван цаг гаруй үргэлжилжээ. Тэгвэл энэ уулзалтыг Путин үр ашигтай, үндэслэлтэй, ажил хэрэгч болсон гэж дүгнэсэн байна. Мөн тэрбээр хэлэхдээ “Макроны хэлсэн санаанууд цаашдын хамтын ажиллагааны үндэс болж чадна. Гэхдээ зарим саналын хувьд одоо ярихад арай эрт байна” гэв.

Хэлэлцээний дараах хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Путин аюулгүй байдлын тухайд Макроны дэвшүүлсэн хэд хэдэн саналыг бодитой гэж онцолсон. Макроныг Украины ерөнхийлөгчтэй уулзсаны дараа дахин ярилцана гэж Путин мэдэгдэв.

Харин Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон уг хэвлэлийн бага хурал дээр “Европт энх тайвныг тогтоохын тулд Москватай ярилцах зайлшгүй шаардлагатай” гэжээ. Мөн “Москватай хэлэлцээ хийх нь зөвхөн Европоор зогсохгүй дэлхий дахины ноцтой асуудлуудыг шийдвэрлэхэд ч чухал шаардлагатай. Франц улс ч бас Оростой сайн харилцаатай байхыг эрхэмлэнэ” гэжээ.

Эх сурвалж: REUTERS, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж