Путин Порошенкод улс төрийн орогнол амлажээ

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Путин Порошенкод улс төрийн орогнол амлажээ

Путин Порошенкод улс төрийн орогнол амлажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нь Украины ерөнхийлөгч асан Порошенкод улс төрийн орогнол амлажээ. Тодруулбал ерөнхийлөгч Путин Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж байхдаа “Прошенког ерөнхийлөгч байхад нь хэрвээ ирээдүйд ямарваа хүндрэл, асуудалтай тулгарвал ОХУ-аас түүнд улс төрийн орогнол өгнө гэж амласан” гэж ярьжээ. Оросын ерөнхийлөгчийн хэлснээр "Порошенко тухайн үед энэ талаар нэлээд шоолонгуй  байсан" гэнэ.

"Гэхдээ өнөөдөр би Донбассыг зохицуулах асуудлаар ноцтой санал зөрчилдөөнтэй  тулгарч  байгаа ч саналаа дахин батлахыг хүсч байна" гэж Путин үргэлжлүүлэв. Мөн Путин  "Би Порошенког маш их алдаа гаргасан гэж бодож байна. Гэхдээ түүнийг төрийн гэмт хэрэгтэн хэмээн хавчиж байгаа нь миний бодлоор одоогийн удирдлагын хэт "амжилтад хүрэх амбиц" юм" гэж хэлэв. Үүгээр ч зогсохгүй “Орос  Порошенко шиг хүмүүст орогнол олгоход бэлэн байна” гэж мэдэгджээ.  Путины хувьд Порошенког эх орноосоо урвасан гэж гүтгэж буй.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж