Б.Ачбадрах 77-р байрт орлоо

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Б.Ачбадрах 77-р байрт орлоо

Б.Ачбадрах 77-р байрт орлоо

НЭМЭЛТ:

“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан эхэллээ. Эмэгтэйчүүдийн төрөлд А.Энхтуул оролцож, 79 дүгээр байрт оржээ.

Энэхүү төрөлд нийт 91 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний 30 тамирчин финалын шатанд шалгарчээ.

Харин эрэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаанд Б.Ачбадрах 77-р байрт орлоо.


“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр /2022.2.8/ Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд болно.

Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх юм. Тэмцээнд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер А.Энхтуул 91 тамирчны 84 дүгээрт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундийн зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно.

Харин эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин өрсөлдөнө. Эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын цанатай гүйгч олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах 90 тамирчны 83 дугаарт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн төрөлд мөн адил эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх юм.

Хоёрдугаар шатанд тунан үлдсэн 30 тамирчин таван хэсэгт хуваарилагдан өрсөлдөнө. Хамгийн шилдэг үзүүлэлттэй 12 тамирчин хагас шигшээд шалгарна. Улмаар шилдэг зургаа нь финалд үлдэж, цааш медалийн төлөө уралдах юм.

Монголын тамирчид өмнө нь зөвхөн 10 болон 15 км-т уралддаг байсан бол энэ удаад эрхийн тэмцээнд сайн оролцсоны үр дүнд спринт зайд уралдах эрхээ аваад байгаа билээ.

ОУХМ АРИУНСАНААГИЙН ЭНХТУУЛ

1996 оны нэгдүгээр сарын 14-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн.

Амжилт:

  • 2015-2016 онуудад Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.
  • 2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны Универсиад наадамд оролцсон.
  • 2017 онд Финланд улсын Лахти хотод болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн.
  • 2019 онд Австри улсын Зефилд хотноо болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 4-р байр эзэлсэн.
  • Улсын 4 удаагийн аварга.

“Бээжин-2022” уралдааны хуваарь:

  • /2022.2.8/ 16:00-16:40 цагт Эмэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан
  • /2022.2.10/15:00-15:30 цагт Эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаан

ОУХМ БАТМӨНХИЙН АЧБАДРАХ

1994 оны арванхоёрдугаар сарын 21-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн.

Амжилт:

  • “Пёнчан-2018” өвлийн XXIII Олимпод эрхээ аван оролцсон.
  • 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 10 км-ийн зайн уралдаанд 3-р байр эзэлсэн.
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсон.
  • Оюутны Универсиад наадамд 3 удаа оролцсон.
  • УАШТ-ий 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт.

“Бээжин-2022” уралдааны хуваарь:

  • /2022.2.8/ 16:50-17:35 цагт Эрэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан
  • /2022.2.11/ 15:00-16:35 цагт Эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаан

ЭХ СУРВАЛЖ: МҮОХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж