Банкууд ипотекийн төлөлтийг хойшлуулахыг дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Банкууд ипотекийн төлөлтийг хойшлуулахыг дэмжих үү?

Банкууд ипотекийн төлөлтийг хойшлуулахыг дэмжих үү?

Цар тахлын хуулийг сунгасантай холбогдуулан ипотекийн зээлийн эргэн төлөлт хойшлох уу гэсэн асуулт нийгэмд үүсээд буй. Тэгвэл арилжааны банкууд зээлийн эргэн төлөлтийг 2022 оны зургадугаар сарын 30-ныг хүртэл хойшлуулсан. Сар шинийн өмнө 2022 оны төсөвт тодотгол хийхдээ энэ хуулийн үйлчлэлийг 2022 оныг дуустал сунгасан юм. Цар тахлын хуулийг сунгаснаар ипотекийн зээлийн төлөлтийг иргэний хүсэлтээр хойшлуулах буюу төлөхгүй байх боломжийг энэ хууль олгож буй. Ипотекийн зээлээ хойшлуулах нь тухайн зээлтэй иргэний зээлийн хугацаа сунгагдаж байгаагаас гадна арилжааны банкуудад дахин ипотекийн зээл олгох хэмжээ буурч буй. Учир нь, арилжааны банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн шинэ зээлээ олгодог зохицуулалттай учраас өмнөх зээлтэй хүмүүс зээлээ төлөхгүй хойшлуулах хэрээр дараагийн зээлүүд гарахад хүндрэл учирдаг аж.

Хуулийн үйлчлэлийг ирэх зургадугаар сар хүртэл сунгасан байсан учраас ихэнх арилжааны банкуудын хувьд 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулах хүсэлтээ хүлээн авсан аж.

Хуулийн үйлчлэлийг сунгаж, ипотекийн зээлийг хойшлуулахаар болсонтой холбоотой арилжааны банкуудын байр суурийг тодрууллаа.

ГОЛОМТ БАНК: Ипотекийн зээл хойшлуулах хугацааг 2022 оны зургадугаар сарын 30-ныг  хүртэлх байхаар тохирсон. Сунгах эсэх шийдвэр одоогоор ирээгүй.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: Зээлдэгчийн сунгах материалыг нэгдүгээр сарын 15-ныг хүртэл авсан. Одоогоор зээлийн эргэн төлөлтийг дахин сунгах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй учраас энэ оны зургадугаар сарын 30-наар дуусгавар болно.

ТӨРИЙН БАНК:  Засгийн газрын шийдвэрээр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар сунгасан. Дахин сунгах чиглэл бидэнд ирээгүй байна.

ХААН БАНК: Цар тахлын хуулийг сунгасан ч ипотекийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой ямар нэгэн шийдвэр ирээгүй.

ХАСБАНК: Зээлдэгчийн зээл хойшлуулах хүсэлтийг хүлээн аваад дуусчихсан. Дахиад хойшлуулах эсэхийг зээлийн эдийн засагчтайгаа ярилцах байх.

ХУГАЦААГ СУНГАХ НЬ ШИНЭЭР ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ГАРГАХАД ХҮНДРЭЛТЭЙ

Цар тахлын хуулийг сунгаснаар ипотекийн зээлийн төлөлт ч хойшилж буй. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Цар тахлын хуульд заасан ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах заалтыг хэвээр үлдээснийг мэдэгдэж байлаа. Тухайн үед Монголбанкнаас хуулийг сунгахдаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах заалтыг хасах саналыг Засгийн газарт хүргүүлж байв. Монголбанкны Ерөнхийлөгч хугацааг сунгах нь шинээр ипотекийн зээл гаргахад хүндрэл бий болгохын сацуу санхүүгийн салбарт дарамт учруулах эрсдэлтэй" гэж мэдэгдсэн.

Ипотекийн зээл олголтын мэдээллийг харвал зээлийн өрийн үлдэгдэл арванхоёрдугаар сарын байдлаар 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өсчээ. Нийт 104 мянган иргэн ипотекийн зээлтэй байна гэсэн судалгаа бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж