Доллар, юанийн гүйлгээ буурч, рубль, вон, лира худалдан авах нь ихэсчээ | News.MN

Доллар, юанийн гүйлгээ буурч, рубль, вон, лира худалдан авах нь ихэсчээ

Доллар, юанийн гүйлгээ буурч, рубль, вон, лира худалдан авах нь ихэсчээ

Доллар, юанийн гүйлгээ буурч, рубль, вон, лира худалдан авах нь ихэсчээ

Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тасралтгүй чангарч, валют арилжааны гол төв болох “Найман шарга”-д нэг ам.долларыг 2856 төгрөгөөр авч, 2858 төгрөгөөр зарж байлаа.

Өнгөрсөн Бямба гаригаас эхлэн ам.долларын ханш ийнхүү өссөн болохыг ченжүүд хэлж байв.  Ам.долларын ханш  энэ сарын 1-ээс хойш зургаан төгрөгөөр өссөн байна. Хэдий төгрөгийн ханш суларч, үнийн хөөсрөл, инфляцийн өсөлт иргэдийн амьдралд дарамт болсон ч валют арилжааны төв энэ жил “амь” оржээ.

Хүн бараадаж, хөзөр тоглохоос өөр ажилгүй байсан ченжүүд завгүй, бүгд л их бага хэмжээгээр үйлчлүүлэгчтэй байна.

Иргэдийн хувьд ихэвчлэн ам.доллар солиулах нь нийтлэг. Хил нээгдсэнээс хойш гадаадын улс орнуудыг зорих иргэдийн урсгалыг дагаж  валют худалдааны ченжүүдийн орлогын “үүд нээгдэх” шалтгаан нь болсон байна. Хэдийгээр олон хоногийн амралт дууссан ч цагаан сарын баяр хуучраагүй энэ өдрүүдэд валют арилжааны төвүүдийн үйл ажиллагаа аль хэдийнэ жигдэрчээ.

Сар шинийн баярын өмнө битүүний өдөр хүртэл үйлчлүүлэгч ихтэй, цагаан сарын баяраа гадаадад амарч, тэмдэглэхээр валют солиулах хүмүүсийн хөл хөдөлгөөн тасраагүй. Баярын дараа ч бас амарч зугаалах бас сурах, худалдаа эрхлэх хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэссэнийг ченжүүд хэлж байв.

2022.02.07-ны өдрийн 17:00 цагийн орчимд валют арилжааны төвүүдээр…

Н.Мөнх-Ундрал гурван жил гаруй валютын ченжээр ажиллаж буй. Тэр өдөрт дунджаар 50-60 үйлчлүүлэгчтэй байдаг аж.  Энэ нь бусадтай харьцуулахад тийм ч их биш боловч бас чамлахааргүй. Сүүлийн хоёр жил хил хаалттай, хөл хориотой байсан үетэй харьцуулахад сар бүрийн түрээсийн төлбөрөө бусдаас гуйлгүй төлөхөөр болсон аж. Түүний ажигласнаар гадаадад амарч зугаалах, сурах,  болон худалдаа эрхлэх хүмүүс ихэсчээ.

Тэрбээр “Монголд цагаан сар тэмдэглэж байгаа хүмүүс нь хөгшид л байна. Залуус Турк, Дубай, Өмнөд Солонгос, ОХУ руу маш их аялж байна. Битүүний өдөр валют хамгийн их зарсан.

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гаруй хил хаалттай, хөл хориотой байсан учраас бидний хувьд тэг зогссон. Энэ жилээс л хүмүүсийн хөл хөдөлгөөн сэргэж байна. Ялангуяа урд хөршийн хил хаагдсантай холбоотой Турк руу аялах, худалдаа эрхлэх хүмүүс ихэссэн. Лира худалдан авах нь ч нэмэгдсэн. Гэхдээ ам.доллар илүү өсөлттэй, гүйлгээтэй хэвээр байгаа. Хүмүүс ам.долларыг тухайн улсад лира болгож солиулах нь ч байна” гэлээ. Мөн түүний хэлснээр томоохон зах, худалдааны төвийн наймаачид сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд юань солиулахаа больжээ. Учир нь цахим худалдаа руу шилжсэнтэй холбоотой гэнэ. Энэ тухай цааш нь үргэлжлүүлэн ярихдаа “Цар тахлаас өмнө юань гүйлгээтэй байлаа.

“Нарантуул” зах болон томоохон худалдааны төвүүдийн худалдаачид хятадуудаас юань илүү хямд үнээр авч байгаа учраас биднээс бэлэн мөнгөөр солиулахаа больсон. Ерөнхийдөө цахим худалдааг дагаж валют ч цахим руу шилжиж байна.

Хил нээгдсэнтэй холбоотой нэг үеэ бодвол сарын түрээсээ төлдөг, хоногийн хоолтойгоо залгасан ч  өдөржин орлогогүй суухгүйн тулд гадаа гарч хүмүүсээ дуудна шүү дээ. Лангууныхаа ард хүн ирэхийг хүлээвэл бүтэхгүй. Хүмүүс гадаа валют солиулах дургүй байдаг ч бид худалдааны төвдөө валют солиулдаг гэхээр дагаж ордог юм” гэлээ.

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЧАНГАРСААР 2858 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦСЭН

Цар тахлаас өмнөх үетэй харьцуулахад ам.доллар, юанын гүйлгээ суларч, рубль, лира, вон, иений гүйлгээ нэмэгджээ.  Ийм боловч ам.долларын ханш чангарах болсныг валют арилжааны “Найман шарга” худалдааны төвийн ченж С.Батжаргал хэлж байлаа.

-АНУ мөнгөний бодлогын хүүгээ нэмсэнтэй холбоотой ам.доллар чангарч байна. Сүүлийн долоо хоногт ам.доллар 2853 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо 2858 болж бага багаар чангарч байна. Энэ нь эдийн засагт нөлөөлнө. Ерөнхийдөө  урд хөрш хилийн хязгаарлалтаа чангаруулсантай холбоотой Турк руу худалдаа эрхлэх хүмүүс нэмэгдсэн. Аялж байгаа хүмүүс ч бий. Туркийн лира чанга байх үедээ 400 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо тус улсад лираны ханш суларч одоо 340 төгрөгтэй байна. Гэхдээ хүмүүсийн дийлэнх нь ам.доллар, евро солиулдаг. Евро ч бас ам.доллартай адил чангарч байгаа. Өнөөдрийн байдлаар еврог 3255 төгрөгөөр авч 3262 төгрөгөөр зарж байна.

Цагаан сарын баярын өмнө гадаадад баяраа тэмдэглэж, амрах хүмүүс их байсан. Одоо бол Турк, БНСУ-г зорих хүмүүс их байх шиг.

Өмнөд Солонгос болон Япон руу сурахаар явж байна. Ерөнхийдөө цар тахлаас өмнөх жилүүдэд юань, рубль, евро, ам.доллар, вон, иен гэж солиулдаг байсан. Үүнээс хамгийн гүйлгээтэй нь юань байлаа. Харин одоо бол ам.доллар, юанийн гүйлгээ буурч, рубль, вон, лира худалдан авах нь ихэссэн” гэлээ.

Тэрбээр валют худалдааны төвд 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд цар тахал хүндхэн цохилт болсныг хэлж байсан юм. Хил хаагдахтай зэрэгцэн  валют арилжааны төв тэг зогссон аж.

 

2022.02.07-ны өдрийн байдлаар "найман шарга" төвд валютын ханш

“Найман шарга” валют арилжааны худалдааны төвд алга дарамхан өрөөг ченжүүд нэг сарын 500 мянган төгрөгөөс 1.5 сая хүртэл төгрөгөөр түрээсэлдэг аж. Худалдааны төв өглөө 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг. Хэдийгээр ченжүүд хаалгаа барих цаг нь өнгөрч 18:00 цаг болсон ч хүмүүсийн хөл хөдөлгөөн тасарсангүй. Валют арилжааны төвийн хамгийн ачаалалтай үе нь нислэгтэй өдрүүд аж.

Иргэдийн хувьд ам.долларын ханш чангарч байгаа нь хүнс, бараа, шатахуун зэрэг бүх зүйлд нөлөөлж байгааг хэлдэг. Ялангуяа өнгөрсөн нэг жилийн хугацаанд хил хаагдсан гэх шалтгаанаар орон сууц, автомашины үнэ эрс нэмэгдсэн.

Үүнийг ченжүүд сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадаас эх орондоо ирсэн монголчуудын урсгалтай холбон тайлбарлаж байсан. Энэ тухай ченж Б.Алтанхүү “Цар тахал дэгдсэн хоёр жил гаруйн хугацаанд гадаадаас эх орондоо ирэх монголчуудын урсгал эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад орон сууц, автомашины үнэ эрс өссөн. Машины үнэ 5-10 саяар өссөн.  Мкв нь 1.5 саятай байсан орон сууц одоо багадаа л 2 сая төгрөг. Ерөнхийдөө гадаадаас орж ирэх валютын урсгалыг дагаж барааны үнэ өсөх шалтгаан болсон гэж харж байгаа” гэсэн юм. Харин гадаадын улс орнуудыг  зорьж байгаа хүмүүсийн тухайд валютын ханшийг тогтвортой барих талаас төр анхаардаггүй болохыг шүүмжилж байлаа.

Сүүлийн үед ам.доллараас гадна лира, рубль, вон солиулах нь ихэсчээ. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-08 66.181.161.112

бодлогогүй нийтлэл төгрөгийн ханш унахад чиний худалдан авах чадвар буурах бас нэг шалтгаан

Avatar

Зочин 2022-02-08 192.82.73.204

Urd xiliig neg musun xaachixaasai. Uur ulsuudaas baraa oruulaad irne. Zarim yne gaigui Goyo baraa ch orj irsen baina lee.

Avatar

Зочин 2022-02-08 213.87.153.210

)))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-08 202.21.118.186

сүүлийн жил хагаст 20 оны 8 сараас хойш валютын ханш түүхэндээ байгаагүйгээр тогтвортой байгаа юм шүү. Харин хилийн хориг, тээврийн саатал, тээврийн зардлын өсөлтөөс үүдэж бүх төрлийн бараа хомсдож үнэ өслөө.

Avatar

Зочин 2022-02-08 66.181.183.17

Өнөө тэтгэьрийн нэмэгдэл будаа боллоо. Одоо бүх юмны үнэ өснө.

Avatar

Зочин 2022-02-08 66.181.183.17

Өнөө тэтгэврийн нэмэгдэл нь одоо ингээд будаа. Дахиад юмны үнэ нэмэгдэж эхлэнэ

Avatar

Зочин 2022-02-08 64.119.27.226

Жижигхээн тархитай том толгойтой баньд юу шийдэх вэ Бизнесийн сэтгэхүйтэй мэдлэг боловсрол чадамжтай ерөнхий сайдтай болохсон

Avatar

Оноч 2022-02-08 66.181.161.37

600 тэрбум үнэлгээтэй ордын 400 тэрбумыг нь өгөөд уурхай ухуулах гэсэн, цаадуул нь авсан 400-даа бид хариуцна, та нар өөрсдөө тэр 34-ийн зардлаа гаргаарай гэсэн байдаг. РИО-д 400 тэрбумыг зүв зүгээр өгчихсөн. Тэгээд татварыг нь нэмээд хөнгөлж өгсөн. Монголын үндэсний компанид ч ийм боломж олддоггүй. Монголын ҮНБ 10 тэрбум доллар. Монголын 40-50 жил идэх баялгийг гадны компанид зүгээр май гээд татваргүй бэлэглэсэн. Биднээс бол ясыг нь тултал татвардаж дээрэмдэж, суутгана.

Avatar

Дайны хажуугар дажин... 2022-02-08 59.153.87.162

Малнууд чинь одоо ханш өсгөж гай болох вий дээ

Avatar

Монголын эмэгнэл бас нэг нь энэ ббсб нэртэй ченжүүд 2022-02-08 192.82.87.115

Валютын ханшийг нь ченжүүд нь атгасан улс байдаг юмаа гээд нэг гадаад гайхаж байлаа уг нь банкууд нь атгаад биржээр зардаг болмоор юмаа ббсб гэсэн нэртэй ченжүүд Солонгост ченжүүдийг үздэггүй шдээ шимэрч нар гээд юу ч хийж бүтээдэггүй гээд

Avatar

бөбө 2022-02-08 192.82.68.21

Хөгжлийн банкнаас авсан мөнгөнүүд чинь 570, G Benz, конъяк виски болж орж ирээд байна шдээ. Ядуу орон гэхэд энэ гадуур явж байгаа машинууд чинь Дубайд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Тансаг машины татварыг хүн оруулж ирэхийн аргагүй болтол нэм. Хамаг валют чинь гадагшаа яваад жирийн иргэдэд төгрөгийн ханшийн уналт болж ирээд байна. Мөн монгол банк төгрөгийн ханш тогтворжуулна гэж балай ойлголтоо боль.Эдийн засгийн хөгжлийн яам татварын болон зээлинй бодлогоор дээр дурдсан татваруудыг нэмж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж